“Маршалын нууц товчоо” нээлтээ хийлээ
Монгол улсын төр засгийг удирдаж агсан Х.Чойбалсангийн амьдралыг харуулсан “Маршалын нууц товчоо” романы нээлт өнөөдөр боллоо.
Уг романыг маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулжээ. Энэхүү романыг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат бичиж олны хүртээл болгож байна.
Уг зохиолд маршал Х.Чойбалсангийн эх оронч үзэл, тусгаар тогтнолоо аврах гэсэн эрмэлзлэл, түүний туулсан замналыг бодит түүхэнд тулгуурлан уран сайхны хэлбэрээр уншигч та бидэнд хүргэж байгаа нь онцлог юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ