”Толин хул мину зэ” анхдугаар наадам боллоо
Морины тухай дуу дуулаачдын ”Толин хул мину зэ” анхдугаар наадам боллоо. Уг наадмыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү санаачлан зохион байгуулсан юм байна. Уралдаанд ҮДБЭЧ, “Сүлд” чуулга гээд мэргэжлийн урлагийн байгууллагуудаас гадна хөдөө орон нутгаас мөн Өвөр Монголоос дуучид ирж оролцжээ. Цагаан сарын өмнөхөн зохион байгуулж байгаа “Толин хул мину зэ” наадмыг цаашид жил бүр уламжлал болгон явуулахаар тогтоод байгаа аж. “Толин хул мину зэ” мэргэжлийн дуучдын улсын уралдаанд 70 гаруй дуучин оролцжээ. Уралдаанаас Сүлд чуулгын дуучин н.Аринубаатар Гран-При шагналыг хүртсэн байна. Уг уралдааны гол зорилго нь морины хэмээх тодотголтой залуу дуучдыг олшруулах аж. Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ