
Улаанбаатарт шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө 25-27 градус, Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Төвийн нутгаар үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус, өдөртөө бүх нутгаар хүйтэрч 18-23 градус хүйтэн байна.
Говийн нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, салхи хойноос секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Хүйтний эрч чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус,өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ