Суурин утасны дугаарлалт өөрчлөгдөв
“Монголын Цахилгаан Холбоо” компани 2012 оны эхний улиралд багтаан орон нутгийн суурин утасны хэрэглэгчдийнхээ дугаарлалтыг өөрчилхөөр боллоо. Хэрэглэгч таны үндсэн дугаарын сүүлийн 4 орон огт өөрчлөгдөхгүй зөвхөн өмнөх угтвар дугаар хялбарчлагдаж байгаа аж. Дархан-Уул аймгийн хувьд, өмнө нь 01-372-2хххх байсан энэ дугаарлалтыг өөрчилснөөр 7037-хххх болж байгаа гэнэ. Харин Орхон аймгийн хувьд өмнө нь 01-352-2хххх байсан бол одоо 7035-хххх болж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ