Өнөөдөр нохой өдөр

img

Аргын тооллын 2012.1.2 Даваа гараг. Билгийн тооллын 9. Хар нохой өдөр. Өдрийн наран 08.43 цагт мандаж 17.07 цагт шингэнэ. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин өчүүхэн ирнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ