Солонгосын талд эхлээд санал болгоно
“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2015.02.05-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Уг тогтоолын төслийн талаар Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржоос тодрууллаа.
a
-Төрийн өмчийг хувьчлах асуудал УИХ-аар хэлэлцэгдэж байна. Өмч хувьчлал хийгдсэнээр эдийн засагт ямар өөрчлөлт гарах юм бэ?
-Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ төслөөр төрийн өмчийн 20 гаруй компанид өөрчлөлт хийгдэнэ. Эдгээрээс таван компанийг яг хувьчлал гэдэг утгаараа оруулж байгаа. Тодруулбал, төр өөрийн мэдлийн хувьцаагаа хувийн хэвшилд шилжүүж, тэндээс олсон орлогоороо улсын төсөвд оруулах процессийг хувьчлал гээд байгаа юм.
s
-Хувьчлах таван компанийг нь тодруулбал?
-Хөтөл, Мэдээлэл холбооны сүлжээ, Оргил рашаан сувилал, Авто импекс, Монголын цахилгаан холбоо гэсэн таван компанийг хувьчлах асуудал яригдана. Бусад компаниудын хувьд бүтцийн өөрчлөлт хийх, төрийн мэдлийн хувьцаануудын тоо хэмжээг бууруулах, нийтэд нэмэлт хувьцаа гаргаж арилжаалах, тэндээс олсон орлогыг тухайн байгууллагыг хөгжүүлэхэд зориулна гэсэн төслийг өргөн барьсан.
ы
-Төсөвт хичнээн төгрөг төвлөрөх вэ?
-Төсөвт 180 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой.
ы
-Эдийн засгийн хямралын жилүүдэд хувьчлалын асуудал ярих нь буруу гэх юм. Энэ тал дээр тайлбар өгөөч?
-Бид энэ асуудлаас үүдэн үнэ унана гэж үзэхгүй байгаа. Эдгээр компаниудыг хүссэн үнэ хуртэл худалдана. Хэрвээ хүссэн үнэ хүртэл худалдагдахгүй бол заавал зарах гэж зүтгэхгүй гэсэн байр суурьтай байгаа.
ы
-Монголын Цахилгаан холбоо ХК-ийг Солонгосын талд санал болгоно гэсэн үү?
-Тийм. Яагаад гэвэл Монголын Цахилгаан холбоо компани 1995 онд Солонгосын Кореа Телеком компанид хувьцааныхаа 40 хувийг зарсан байдаг. Хувьцаа худалдах гэрээгээр монголын тал өөрийн мэдлийн хувьцааг гуравдагч этгээдэд худалдахаар бол эхэлж Солонгосын талд санал болгоно гэсэн гэрээ бий. Тэгэхээр энэ гэрээгээ баримталж, гуравдагч этгээдэд санал болгох эрхээ авна. Солонгосын тал бид сонирхохгүй байна гэвэл нийтэд арилжаалж, хувьчлах асуудлыг шийднэ.
ы
-Хэрэв Солонгосын тал авчихвал Солонгосын мэдэлд орно гэж ойлгож болох уу?
-Ер нь компанийн хуулийн нийтлэг зарчим. Хоёр том хувьцаа эзэмшигч байна. Нэг нь Монгол Улсын Засгийн газар. Нөгөөх нь БНСУ-ын компани. Энэ нийтлэг зарчмын дагуу хоёр хувьцаа эзэмшигч аль аль нь адил үүрэгтэй. Хэрэв Солонгосын тал хувьцаагаа зарвал бусад гуравдагч этгээдэд санал болгоно. Ингэхдээ эхлээд Монголын Засгийн газарт санал тавиад гуравдагч этгээдэд худалдахыг зөвшөөрвөл цааш үргэлжилнэ гэсэн гэрээгээ л дагана шүү дээ.
ы
-Солонгосоос өөр улсуудад хувьчлах боломжтой юм болов уу?
-Би таван компанийн нэр хэлсэн. УИХ-аар хувьчлах зөвшөөрөл гардаг юм бол цаашид нийтэд зарлах ажиллагааг явуулна. Энэ үед хөрөнгө оруулагч хаанаас санал өгөхийг би хэлж мэдэхгүй.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ