Бяцхан тамирчин Засгийн газрын шагнал хүртэв

img

2011 онд тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдад Засгийн газрын тогтоолоор мөнгөн урамшуулал олгосон юм. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа шинэ оны босгон дээр шагнал хүртсэн тамирчдын төлөөллийг хүлээн авч, мөнгөн урамшууллын дээжээс гардуулан өгөөд тамирчдад баяр хүргэж, спортын улам өндөр амжилт гаргахыг хүссэн. 2011 онд тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдаа төлөөлөн жүдо бөхийн дэлхий аваргын алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, чөлөөт бөхийн өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Ц.Намуунцэцэг, хүрэл медальт С.Цэрэнчимэд, чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Б.Батцэцэг, пара хөнгөн атлетикийн дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Мөнхбат, Кикбоксын дэлхийн аваргын алтан медальт Ө.Төрбаяр, Мутайкикбоксын дэлхийн аваргын мөнгөн медөльт М.Борхүү, шатрын өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Т.Мөнхзул, жүдо бөхийн дэлхийн цомын алтан медальт С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа нар хүрэлцэн ирсэн байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
News. mn setguulchidee bolovsroldoo jaakhan ch gesen ankhaaraach ee.. Tuvshin bayar Grand slamiin avarga bson shuu de.. Hudlaa medeelel bichihee bolimoor yum...
2012-04-21
ШУУД-ЫН ШУЛУУДЧИХСАН ТЭНЭГ АМЬТАД МИНЬ ЖААХАН ҮНЭН РҮҮ ОЙРТСОН МЭДЭЭРХҮҮ ЮМ БИЧИЖ БАЙ Н.ТҮВШИНБАЯР ХЭЗЭЭ ЖУДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЧИХОО ВЭ ДЭЛХИЙН АВАРГААС ГАНЦХАН ЦАГААНБААТАР Л АЛТ АВСАН БАЙГАА МАЛУУД МИНЬ ЖААХАН ЮМ УНШИЖ БАЙ
2012-01-02
Хөөрөөд байгаарай. Түвшинбаяр хэзээ дэлхийн аварга болчихвоо. Ирэх жил авах байлгүйдээ ерөөлөөр болог
2012-01-02