Хайрын дуунууд эгшиглэнэ
Жил бүрийн хоёрдугаар сарын 14-ны өдрийг дурлалт хосууд Гэгээн валентины өдөр хэмээн тэмдэглэдэг. Энэ өдөрт зориулан Улсын филармонийн гоцлол дуучин Наагий, Хулан нар “I LOVE YOU” хайрын дууны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
б
Тоглолт энэ сарын 13-14-ны өдрүүдэд улсын Филармонийн тайзнаа эгшиглэнэ. “I LOVE YOU” тоглолтод Улсын филармонийн Баян Монгол чуулгын хөгжимчид оролцож ба дуучид “Өөртөө”, “Чиний үгүйд”, “Хайрын бурхан”, “Хайраа би”, “Энэ бол хайр”, Casablanca”, “Unchained melody”, “When you tel me that you love me”, “Can`t help falling in love зэрэг дуугаар үзэгчдийг мэлмий, сонорыг мялаах нь ээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ