Хайрын өдрийг хэрхэн тэмдэглэх вэ?
Маргааш гэгээн хайрын өдөр. Энэ өдөр хайртай хосууд нэг нэгэндээ бэлэг өгч баярлуулдаг уламжлалтай. Тогтсон заншил ёсоор эмэгтэйчүүд нь хайртай залуудаа шоколад өгч сэтгэлээ илчилдэг. Харин шоколад хүлээж авсан залуу эмэгтэйнхээ сэтгэлийг хүлээж авахаар шийдсэн бол шоколадны хариуд цэцэг бэлэглэдэг билээ.
ө
Тэгвэл олны танил хүмүүс хайртыгаа хэрхэн баярлуулах гэж байгааг сонирхолоо.
ө
Дуучин Quiza: Эхнэрээ сэрэхээр орны өмнө бэлэг тавьдаг байсан
Бид хоёр энэ баярыг жил бүр тэмдэглэхийг хичээж, хэн хэнийгээ баярлуулахыг боддог. Харин сүүлийн хоёр жил ажил ихтэйн улмаас урьд өмнөх шигээ өргөн тэмдэглэж амжихгүй л байна. Өмнө нь би эхнэрээ өглөө босохоос нь өмнө орных нь хажууд тавьж гэнэтийн бэлэг барьж байсан.
а
Харин энэ жил хайрттайгаа хамт оройн хоол идэж, хамт кино үзнэ. Бусад хос ч ингэж тэмдэглэдэг байх. Хайртай хосууд бие биеэ зөвхөн энэ өдөр бус байнга л баярлуулж байгаасай. Заавал бэлэг авч өгөх биш, чин сэтгэлээсээ баярлах үг хэлсэн ч болно шүү дээ.
ө
Дуучин А.Түмэн-Өлзий: Анх болзож байсан газраа очно
Бид хоёрын хувьд өдөр бүр хайрын өдөр байдаг. Харин маргааш хайрттайгаа хамт анх болзож байсан газраа очно. Анхны болзоогоо дурсана. Хэд хоногийн өмнө хайртдаа өгөх бэлгээ авсан байгаа.
Юу өгөх гэж байгаагаа нууцалмаар байна. Харин ханийн маань надад өгсөн хамгийн том бэлэг бол түүний үнэнч хайр.
ө
б
аө
Жүжигчин Г.Эрдэнэбилэг: Валентины баярт ач холбогдол өгдөггүй
Валентины баярт ач холбогдол өгч, тэмдэглэж байгаагүй. Сүүлийн үед л залуус энэ баярыг тэмдэглэдэг болсон юм шиг байна лээ. Хүмүүс бие биедаа амттан өгдөг л гэсэн.
Миний хувьд цагаан сар, наадам, шинэ жилийн баяруудыг л тэмдэглэдэг.
ө
ө
Дуучин Отгоо: Гэртээ баярын ширээ засна
Хайрын өдрийг манай гэр бүл сүртэй тэмдэглэдэггүй. Харин гэр бүлээрээ болзож кино үзэж, хоол иддэг. Энэ жил ой хүрээгүй жаахан хүүхэдтэй учраас гадуур хоол идэхгүй. Гэртээ баярын ширээ засаж, хайрт хань, гурван хүүхдээ баярлуулна.
Би хайрттайгаа ханилаад бараг 7 жил болж байна. Энэ хугацаанд ханиасаа олон гоё бэлэг авч байсан. Өдөр бүр гэр бүлдээ хайр халамжаа мэдрүүлж байдаг, сайхан ханьдаа хайртай шүү гэж хэлмээр байна.
ө
а
Дуучин Б.Болд: Тоглолтын тасалбар авснаа эхнэртээ хэлээгүй байгаа
Валентины баярыг анх эхнэрээ эргүүлж байхдаа л тэмдэглэж байсан юм байна /инээв/. Түүнээс хойш уран бүтээл, хувийн ажилдаа анхаарлаа хандуулаад эхнэрээ энэ өдөр бараг баярлуулж байгаагүй. Харин маргааш эхнэртэйгээ хамт хоол идчихээд, Оutlaw хамтлагийн тоглолт хамтдаа үзэх бодол байна. Тоглолтын тасалбараа авснаа эхнэрээ хэлээгүй байгаа. Эхнэр маань надад хөөрхөн охин төрүүлж өгсөнд маш их баярладаг. Бас ажлыг маань дэмждэг. Тийм учраас ханьдаа өдрөөс өдөрт дурлаж амьдарч байна.
ө
ө
Яруу найрагч Ц.Хулан: Нөхөртэйгөө ханилснаас хойш тэмдэглэж байгаа
Гэр бүлийнхээ хүнтэй бяцхан бэлэг солилцож баярладаг. Гэхдээ бусад шиг энд тэндхийн баар, ресторанд орж, пиво, дарс уудаггүй. Зөвхөн гэртээ сайхан хоол хийж, гэгээн зүйлийн тухай ярилцаж, дулаан уур амьсгалаар энэ үдшийг үдэхийг чухалчилдаг. Бид хоёр ханилснаасаа хойш жил бүр энэ баярыг тэмдэглэж байна.
g
Зарим хүн “Баяр болгоныг тэмдэглэх буруу” гэж ярьдаг. Энэ нь зөв л дөө. Гэхдээ эрээн бараан нийгэмд амьдарч байгаа бид баяр ёслолыг аль болох тэмдэглэж байвал нэг өдөр ч бэрхшээл зүдгүүрийг мартаж тайвшрах болно. Баяр, ёслол гэдэг хэн нэгнийг зовлонгоос түр ч атугай салгаж байдаг шидтэй зүйл л дээ.
ө
Дуучин Бичүү: Ханийгаа баярлуулах завгүй л явна
Ханьтайгаа учраад 10 дахь Валентины өдрийг угтах гэж байна. Яг үнэндээ энэ жил ханийгаа баярлуулах завгүй л явна. Ирэх сарын 5-нд “Будаггүй уруулын амт” тоглолтоо хийх гээд их завгүй ажиллаж байна. Өмнө нь ханьтайгаа хамт хоол идэж, кино үзэж баярлуулдаг байсан. Бас бие биетэйгээ бэлэг солилцдог байсан.
х
аө
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ