Онц их хурал үргэлжилж байна
Түр штабаас зохион байгуулж буй Онц их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 21 аймгаас 1080 төлөөлөгч оролцоно гэж байсан ч товлосон тоондоо хүрэхгүй төлөөлөгчидтэй хурал өнөөдөр 10.00 цагаас эхэллээ.
Улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг ярилцахын сацуу хамгийн гол нь МАХН гэдэг нэрээ авахын тулд тэмцэж буйгаа хурал зохион байгуулагчид шууд хэлж байгаа. Тэмцээд төгсчихгүй авна гэдгээ ч хэлж байна.
Түүнчлэн Онц их хуралд итгэл үнэмшлээрээ ирсэн гэх 800 гаруй төлөөлөгч Улс Монголын хөгжилд хэн саад тотгор болоод буй талаар өргөн дэлгэр яриаг ийнхүү хоёр дахь өдрөө үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ