Д.Сосорбарам "Цагаан-Уул" наадамд түрүүллээ
Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан уул” наадам Улаанбаатар чуулгын тайзнаа болж өндөрлөлөө. 17 дахь жилдээ болж буй хайрын шүлгийн наадамд Орхон аймгаас оролцсон яруу найрагч Д.Сосорбарам тэргүүлж, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн боллоо. Харин удаах байрт Л.Лхагвасүрэн, Б.Оролзод болон яруу найрагч Б.Ганхүрэл, Э.Сударчулуун нар шалгарсан юм.
б
Мөн Өвөрмонголын Өөртөө Засах Орноос гурван найрагч оролцсоноос тусгай байрт Т.Мандаарай шалгарч ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлгийг гардсан. Наадмын ерөнхий шүүгчээр СГЗ Ү.Хүрэлбаатар / яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, , нийтлэлч, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор/ , шүүгчээр зохиолч Д.Энхболд /“Алтан өд” шагналт/, П.Батхуяг / утга зохиол судлаач, шүүмжлэгч/, Ц.Дэлгэрмаа /сэтгүүлч, яруу найрагч/, Ш.Баттөр /утга зохиол судлаач, шүүмжлэгч/ нар тус тус ажилласан.
бы
Хайрын шүлгийн гэсэн тодотголтой “Цагаан уул” наадамд нийт 120 оролцогч бүтээлээ ирүүлсэнээс шилдэг 50 яруу найрагч “Цагаан уул”-ын тайзнаа шүлгээ уншсан юм.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ