Тэсрэх бөмбөг хилээр гаргахыг завджээ
АНУ-ын Хойд Каролинад тэсрэх бөмбөг биедээ тээж хилээр оруулахыг завдсан нэгэн эрийг Мидленд олон улсын нисэх буудалд саатуулан баривчилжээ.
Өнгөрсөн 31-ний өглөө энэ явдал болсон байна. Түүний ачааг цацраг туяаны багажаар шалгахад сэжиг бүхий зүйл илэрсэн аж. Түүний тээшинд гар хийцийн тэсрэх бөмбөг байсныг баривчлагдсан эр мэдээгүй хэмээн цагдаа нарт мэдүүлжээ. Одоогоор цагдаа нар уг хэргийг нарийвчлан шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ