Шинэ нисэх буудал руу очих замгүй болох нь
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбаттай ярилцлаа.
s
-Хөшигийн хөндийд баригдах шинэ нисэх буудлыг хэзээ хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байгаа вэ?
-Японы “Мицубиши Чиёода” гэх олон улсад нэр хүндтэй түншлэлтэй гэрээ байгуулсан. 2013 оны зургаадугаар сарын 25-ны өдрөөс албан ёсоор гэрээгээ баталгаажуулж цаг тооллоо тоолоод эхэлчихсэн. Ямар цаг тоолол вэ гэвэл 43 сар буюу 1290 хоногийн ажил хийнэ. Энэ хугацаанд гүйцэтгэгч тал маань барилгын ажлаа дуусгаад хүлээлгэж өгөх ёстой. Энэнээс хоцрох юм бол тэд тодорхой хэмжээний торгууль төлөх гэрээтэй. Гэрээ маань хоёрт талаас маш өндөр хариуцлага хүлээсэн тул аль аль талаасаа хичээж ажиллаж байгаа.
a
Магадгүй бидний зүгээс хамаарсан хүндрэл удаашрал гарах юм бол монголчууд ч бас торгууль төлнө. Тиймээс хоёр талаасаа өндөр шаардлага тавьж, гэрээнийхээ дагуу ажил хэвийн явагдаж байна. Барилгын нийт ажлыг 100 хувь гэвэл гүйцэтгэлийн ажил 27.2 хувьтай явж байгаа нь төлөвлөгөөнөөс 3.5 хувиар тзрүүлж яваа гэсэн үг. Одоогоор өвлийн бэлтгэл ажил явагдаж байна. Гуравдугаар сараас барилгын талбайд гүйцэтгэгч байгууллагууд дараагийн ажлаа хийгээд эхлэнэ. Энэ жилийн хувьд энэхүү төслийн оргил жил нь буюу 27.3 хувийг 64 хувь хүргэх ёстой.
a
-Японы хоёр компанийн түншлэлээс гадна туслан гүйцэтгэгчээр хичээн компаниа ажиллаж байгаа юм бэ?
-Японы “Мицубиши Чиёода” түншлэлээс гадна ерөнхий туслан гүйцэтгэгчээр Солонгосын "Самсунг Си энд Ти" корпораци оролцож байгаа. Ер нь төслийн бүтээн байгуулалтад 40 гаруй компани ажиллаж байна. Эдгээр компанийн 70 гаруй хувь нь Монголын аж ахуйн нэгж. Үлдсэн нь Солонгос, Хятадын компаниуд байгаа. Барилгын талбай дээр 1.500 гаруй хүн ажиллах графиктай. Түүний 90 орчим хувь нь Монгол ажилчид байгаа.
sa
-Эдийн засгийн хувьд гарах өөрчлөлтийг хэрхэн харж байна?
-Өнөөдөр ажиллаж байгаа Чингис хаан нисэх буудлыг Хөшигийн хөндийд нүүлгэх гэж байгаагийн гол шалтгаан нь зурвасын асуудал юм. Одоо Чингис хаан нисэх буудалд ашиглагдаж байгаа зурвас маань нэг талаасаа л бууж суудаг. Зурвас нь 73 хувийн ашиглалттай байна гэсэн тооцоо байдаг. Харин Хөшигийн хөндийд очсоноор зурвас нь 98 хувийн ашиглалттай болох юм. Сүүлийн найман жил Хөшигийн хөндийн салхи, цаг агаарын байдлыг судалж байж хоёр талаасаа бууж суух зориулалттай зурвасыг хийж байгаа. Олон улсын энэ зурвас ашиглалтын дундаж норм 95 хувьтай байдаг. Олон улсынхаас харьцангуй өндөр ашиглалттай болно.
a
Хамгийн энгийнээр тайлбарлахад 100 онгоц буухад 2 нь л буцах магадлалтай бусад нь амжилттай газардана гэсэн үг. Ер нь хүмүүс онгоцны буудал гэхээр вокзалын буюу терминалны барилга нь чухал гэж боддог ч онгоцны хувьд зурвас нь л сайн байх ёстой. Зурвас сайн байх юм бол зорчигч хүлээж авах зогсоол ямар ч байж болно. Тухайн үеийнхээ шаардагад нийцүүлэн дагалддаг асуудал. Тиймээс газар зүй, цаг агаарын тааламжтай нөхцөлд сайн зурвастай байх юм бол нисэх, иргэний агаарын тээврийг хөгжүүлэх боломжтой. Ингээд нислэг нэмэгдээд ирэхээр хоёрхон хөрштэй манай улсын хувьд гуравдагч хөрш рүүгээ гарах боломж нэмэгдэнэ.
й
-2016 оны намар Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын зочдыг хүлээн авах боломж байгаа юу?
-2017 онд онгоцны буудлыг ашиглалтад оруулахаар гэрээлсэн ч үүнээс хамаарахгүйгээр хугацаанаасаа өмнө ашиглалт оруулахаар ажиллаж байна. Хуваарь ёсоор бол энэ уулзалтын үеэр Хөшигийн хөндийн нисэх буудлын нийт барилгын ажил 70-80 хувь нь бэлэн болчихсон байна. Онгоц хөөрөх, буух зурвасын хувьд угсралтын бүх ажил нь гэрэл суулттайгаа бэлэн болчихсон байна гэсэн үг. Товчхондоо онгоц хүлээн авах дэд бүтэц нь бэлэн болчихсон байна. Хамгийн гол нь нисэх буудлыг ажиллуулах мэргэжлийн байгууллагууд нь түүнээс өмнө бүх бэлтгэлээ хангаж дууссан байх ёстой. Энэ асуудалд ИНЕГ хамгийн их үүрэг хүлээнэ. Барилгын гүйцэтгэлийн хувьд ямар нэг асуудал гарахгүй гэж бодож байна.
й
Гол нь дэлхийн хэмжээний энэ том буудлыг ажиллуулах инженер техникийн ажилтнууд, үйлчилгээний том баг хэрэгтэй болно. Учир нь нийт 1.200 га талбайтай, “БОИНГ 747”, “АЗЗО” зэрэг тив алгасан нисдэг том ангиллын онгоц хүлээж авах боломжтой. Зорчигч хүлээн авах танхим нь 37 мянган ам.метр талбайтай, жилд 3-5 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтайгаар баригдаж байгааг хэлэх ёстой. Нисэх буудал ашиглалтад ороход 2.000 гаруй хүн ажлын байртай болно. Мөн энэ нисэх буудлын ойролцоо 100 мянган хүн амтай хот бий болно хэмээн тооцож байгаа.
й
Жилд 22 мянган онгоц хөөрч буух зурвас, Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, Гал унтраах, авран хамгаалах албаны барилга, цахилгааны үндсэн дэд өртөөнүүд, бие даасан цэвэр, бохир усны хангамжийн байгууламж дулааны зуух болон 1,490 метр урт инженерийн шугам сүлжээний хонгил, үерээс хамгаалах далан зэргийг барьж байгуулна. Товчхондоо урьд өмнө хийгдэж байгаагүй аварга том төсөл тул ажиллах боловсон хүчний асуудал их чухал.
й
-Хөшигийн хөндий хүрэх замын асуудал шийдэгдэж байгаа юу?
-Улаанбаатараас Хөшигийн нисэх буудал хүрэх 37 км хурдны зам нь хоёр урсгалтай, дөрвөн эгнээ байхаар яригдсан ч энэ асуудал ерөнхийдөө хүнд байдалтай байгаа. Энэ замыг 2011 оноос Концессын гэрээгээр хэрэгжүүлэх жагсаалтад оруулаад барина гээд хоёр ч удаа тендер зарласан. Аль алинд нь амжилтгүй болсон. Хамгийн сүүлд Японы талтай тодорхой хэлцэл явж байгаад үнэ цэнэ дээрээ тохирохгүй, ажил зогсож байх шиг байна. Олон удаагийн тендер зарлагдаад ажил хойшлогдоод байх хооронд нисэх буудлын барилгын ажил гурав дахь жилдээ шилжиж байна.
й
Ахиад барилгын хоёр улирал байна. Монголд зургаан сарын хугацаанд л зам барилгын ажлыг хийдэг. Энэ хавар л авто замын ажлыг эхлэхгүй бол бид нисэх буудлаа барьж дууссан ч шинэ нисэх буудал руу хүрэх замгүй болчих гээд байна. Энэ асуудлыг Засгийн газар мэдэж байгаа. Тодорхой шийдэл гаргахаар ажиллаж байгаа ч яг ингээд хийчихье гэсэн эцсийн шийдвэр гараагүй байна. Энэ зуныг л ашиглаж чадахгүй бол онгоцны буудлын төслийн ажлыг замын ажил нь гүйцэхгүй гэдэг нь тодорхой болж байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ