2012 он Солонгосын хойгт шинэчлэл хийнэ

img

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мён Бак он солигдох мөчид нийт солонгосчуудад хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ Хойд Солонгосын талаар үг хэлсэн нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татжээ. Тэрбээр ирж буй 2012 он бол Солонгосын хойгийн хуваагдмал, сөргөлдсөн уур амьсгалд өөрчлөлт оруулах шинэчлэлтийн цонхыг нээх “Эргэлтийн цэг” авчирч буй он болно хэмээсэн байна. Энэ нь Умардын удирдагч Ким Чен Ир нас барж түүний хүү төрийн эрхийг залгамжлан гартаа авсантай холбон хэлсэн үг хэмээн ажиглагчид тодорхойлж байна. Ерөнхийлөгч Ли Мён Бакийн хэлснээр бол Ким Чен Унтай хэл амаа ололцоход илүү амар байж, Солонгосын хойгт нааштай уур амьсгал авчирна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene sda chin odoo hen be? helshinjleliin uhaanii doktir uu.. ali eswel bukanii elchingiin sda yu
2012-01-07
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны нэрийг зөв бичээрээй.орос хэл бичгийн маягаар биш монгол хэлний дуудлагаар зөв бичээрэй.
2012-01-02