Говь-Алтай аймгаас “Чингис хааны хот” илэрлээ
Говь-Алтай аймгийн Шарга сумаас Чингис хааны хот илэрчээ. Энэ талаар өчигдөр Монголын талаас профессор А.Очир, дэд профессор Л.Эрдэнэболд, Японы талаас профессор К.Мацуда, профессор Т.Мацукава нар мэдээлэл хийлээ.
f
Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг Говь-Алтай аймгийн Шарга өнгөрсөн оны найм, есдүгээр сард ажиллажээ. Уг ажлын явцад тус нутаг дахь “Халзан ширхэг” хэмээх балгас нь Монголын Чингис хааны үеийн “Чигай” хотын балгас болохыг тогтоосон байна.
f
Хэвлэлийн хурлын үеэр профессор К.Мацуда “Чингай хотын балгасын төвд 200 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий хэрэм байсан ул мөр байгаа. Энэ дагуу гадаад байдал, ерөнхий бүтэцтэй танилцаад, сорилын малтлагыг шороон хэрэм доторх шороон овгор болон хэрмийн дотор талд хийсэн. Уг малтлагын үр дүнд ахуйн хэрэглээний ваар, савны хагархай, бод, бог малын яс, төмөр, хайлуулсан төмрийн баасны үлдэгдэл болон ясан эдлэлүүд олдсон. Эдгээр эд зүйлүүд нь 12-14 дүгээр зууны үеийнх гэдэг нь батлагдаж байгаа. Энэ бүхнээс дүгнэлт хийж, Чингай хотын балгас мөн гэдгийг баталсан” хэмээн ярьлаа.
f
Уг “Халзан ширхэг” хэмээх балгасаас олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө, шатаалт бүхий ваар саврны хагархайнууд олдсон бөгөөд шинжилгээгээр 1221-1281 оны үеийнх болох нь батлагджээ. Мөн эндээс малын яс элбэг олдож байгаа нь маш олон хүн, урт удаан хугацаанд суурьшин байсны баталгаа гэж эрдэмтэд дүгнэж байна.
f
Чингис хааны үеийн холбогдолтой, эртний бичээс, тэмдгэлэлүүдэд Чингай хотын талаар цөөнгүй байдаг бөгөөд Монголын цэргийн баруун зүгт дайлаар мордоход гол түшиц хот байсан гэнэ. Бүр тодруулбал, Хятадын бумбын шашны алдарт төлөөлөгч, Чанчун бумбын тэмдэглэлд Чингай хотын газрын байршил, онцлогийн талаар тодорхой дурьдсан байдаг аж. f
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ