Монголын баг тамирчид Эрзурумд байрлажээ
Монгорлын баг тамирчид 1 сарын 24-ны өдрийн орой Эрзурум хотод хөл тавьжээ. Тамирчид маань бэлтгэлийн талбай дээрээ 1 сарын 25-наас бэлтгэл сургуулиландаа зохих хуваарийн дагуу гарчээ. Баг тамирчдын байрлах тосгон нь 1 сарын 21-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн бол манай тамирчидтай хамт Казакстан, Иран, Украйн, Македон зэрэг улсын баг тамирчид нэг байранд байрлаж байна. Монголчууд 1 сарын 26-ны өдөр “Универсиад”-ын тосгонд төрийн алтан соёмбот тугаа албан ёсоор өргөн мандуулжээ.
Багийн ахлагч нарын болон наадмын ерөнхий техникийн зөвлөгөөн, хурлууд болж байгаа ба Монголын төлөөлөгчдийн ахлагч С.Нацагдорж оролцон өөрийн үүргээ сайн биелүүлж, баг тамирчидаа амжилттай удирдан ажиллаж байна. Эрзурум хот нь газар нутаг, байгаль орчны хувьд Монголтой адилхан ба одоо агаарын хэм -2өС хүйтэн байгаа нь Монгол орны хувьд хаврын улиралтай төстэй байгаа ажээ.. Манай тамирчдын тэмцээний хуваарь 1 сарын 28-наас тэмцээн эхлэж 31-нд дуусна. Гүйлтийн цанын төрөлд тамирчин Т.Доржготов 1 сарын 28-ны өдөр 10 км-ийн ганцаарчилсан сонгомол уралдаан, 29-ны өдөр спринт ойрын зайн уралдаан, 31-ны өдөр 7,5 (сонгомол) х +7,5(тэшилт) холимог зайн төрлүүдэд тус тус өрсөлдөнө. Харин шорт трейкийн тамирчин Б.Базарсадын хувьд 1 сарын 28-ны өдөр 1500 м, 29-ны өдөр 500м, 30-ны өдөр 1000 м зайн уралдаанд өрсөлдөх хуваарьтай юм.
Өнөөдөр болох наадмын нээлтийн ажиллагаанд Монголын улсын тугийг цанын тамирчин ОУХМ Т.Доржготов мандуулан явахаар МОСХолбоо шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ