Цөмийн энергийн газарт автомашин худалдан авах зөвшөөрөл олгосонгүй
Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаанаар 86 асуудал хэлэлцүүлэхээр жагсааснаас 1 асуудлыг хойшлуулж, 82 тогтоол баталж, 3 тэмдэглэл гарсан байна. Нийт 33 төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болон компаниудын 2012 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг батлаж, “Мон Атом” ХХК-ийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт,зорилтот түвшинг батлалгүй дахин тодруулахаар тэмдэглэл гаргалаа. Цөмийн энергийн газарт автомашин худалдан авах зөвшөөрөл олгох асуудлыг хойшлуулж бусад асуудлуудыг дэмжиж шийдвэрлэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ