
Бүгд Найрамдах Турк улсын “Үнэ бүрдэлтийн тогтолцоо”-г судлах, харилцан туршлага солилцохоор Газрын Харилцаа, Барилга, Геодези, Зураг Зүйн Газрын даргаар ахлуулсан төрийн болон төрийн бус байгууллагын 15 гишүүдээс бүрдсэн баг Туркийн нийслэл Анкара хотод ажиллажээ.
Төлөөлөгчдийг Туркийн Байгаль орчин, барилгын удирдах газрын дарга Архитектурын хэлтсийн дарга, гадаад харилцаа хариуцсан хэлтсийн дарга, Зам, усан тээвэр, харилцаа холбооны удирдах газрын орлогч дарга, Ерөнхий сайдын шууд удирдлага дор ажилладаг Нийтийн орон сууцны удирдах газрын дарга, орон сууцжуулах “Тобас” хөтөлбөрийн төслийн удирдагч нар хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар Туркийн барилга, автозамын төсвийн нэгжийн норм үнэлгээ, түүний бүтэц, боловсруулалтын үе шат, норм үнэлгээний баталгаажуулалт түүний хэрэгжилт, брилгын материалын үнийн тогтвортой байдал, барилгын ажлын төлөвлөлт, тендерийн хууль болон орон сууцжуулах ажлын зохион байгуулалтын талаар туркийн холбогдох хүмүүс лекц уншиж, харилцан туршлага солилцжээ.
Мөн ажиллах хугацаанд Турк улсын хамгийн урт 3 км урт нүхэн гарц /туннель/-ны угсралтын ажлын технологи, явц түүний газар хөдлөлтөд тэсвэртэй байдал болон дэлхийн хамгийн том орон сууцны “Тобас” /70 000 айлын орон сууцны хороолол/ хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа барилга угсралтын ажилтай газар дээр нь очиж танилцсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ