Хөгжлийн лигт 146 оноо авсан тоглолт болов
ПэпсиD хөгжлийн лигийн тойргийн тоглолтууд БТС-ын заалнаа амжилттай үргэлжилсээр байна.Өнгөрөгч амралтын өдрүүдэд өрсөлдөөнтэй сонирхолтой тоглолт хэд хэд гарсан. А хэсэгт өрсөлдөж байгаа Мобиком 94, Улс төрийн тойм багуудын тоглолт эдгээр тоглолтуудын нэг байлаа.Тоглолт эхнээсээ л өгөө аваатай өрсөлдөж 79:80 харьцаатайгаар Улс төрийн тойм багийн ялалтаар өндөрлөжээ. Ингэснээр Улс төрийн тойм хожлынхоо тоог нэгээр нэмж хэсгийн тавд бичигдэж байна. Тус баг лигийг тааруухан эхлүүлсэн ч бүсийнхээ бүх топ багуудыг хожиж ийнхүү байр ахилаа. Харин 2012 оны эхний өдөр буюу 1-р сарын нэгэнд явагдсан сүүлийн тоглолт Ad Market Соёмбо даатгалын Ноёд багуудын хооронд болсон. Хэсгийн тэргүүн баг Ноёд энэ удаад 146 оноог авч хөгжлийн лигийн дээд амжилтыг тогтоолоо. Харин В хэсгийг SBL нэг ч хожигдолгүй тэргүүлж байсан ч НМХГ-тай тоглож 77:67 харьцаатайгаар анхны ялагдлаа хүлээснээр хэсгийн гуравдугаарт бичигдэх болсон байна. ганцхан хожигдол хүлээхэд 2-3 байраар доошилж байгаа нь Пэпси D лигийн тоглолтууд хэрхэн өрсөлдөөнтэй явагдаж байгааг батлан харууллаа.
Бямба, ням гарагийн тоглолтуудын харьцааг танилцуулж байна.
Хэсэг Эзэн баг Зочин баг
1. А Хасын Хүлэгүүд Four tall 92:37
2. А Mobicom 94 Улс төрийн тойм 79:80
3. А Суруга Монгол Даймонд 123:55
4. Б Налайх-Цоглог хангай Замын битум 70:68
5. Б НМХГ SBL 77:67
6. Б Federal Шинэ азиа 77:79
Хэсэг Эзэн баг Зочин баг
1. А Four tall Зайсан 69:78
2. А Залуус сан Хасын Хүлэгүүд 79:91
3. Б НМХГ Налайх-Цоглог хангай 121:87
4. А ҮБТДС Ноён 20:00
5. Б Ad market Соёмбо даатгал МХТС Ноён 54:146
А хэсэг Хожил Хожигдол
1. ҮБТДС 9 1
2. ХасынХүлэгүүд 9 1
3. Залууссан 7 3
4. Мобиком 94 7 3
5. Улстөрийнтойм 6 2
6. Ховдхөгжлийнтөлөөсан 5 3
7. СуругаМонгол 5 4
8. Оюуныэрэл-Мөнгөн цагираг 4 5
9. Даймонд 3 5
10.Чандмань ээж 3 6
11.Fourtall 2 8
12.Зайсан 2 7
13.Ноён 0 9
В Хэсэг Хожил Хожигдол
1. НМХГ 8 1
2. Соёмбодаатгал МХТС-Ноёд 8 1
3. SBL 7 1
4. Налайх-Цоглогхангай 6 2
5. ННДГ 5 3
6. Замынбитум 4 3
7. UB Андууд 3 4
8. ШинэАзи 3 4
9. АрддаатгалМустанг 3 6
10.AdMarket 2 8
11.Federal 0 8
СЭТГЭГДЭЛ БИЧИХ