Их дээд сургуулийн дипломыг кирил, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож байхаар боллоо

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх  тухай зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ оноос эхлэн бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын мэргэжлийн үнэмлэх, их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын  дипломыг кирил, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож байхаар боллоо. БСШУ-ны сайдын тушаалаар эдгээр албан баримтын загварыг монгол бичигт хөрвүүлэх ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд тус ажлын хэсгийг МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн Эх бичиг судлалын доктор профессор Ш. Чоймаа ахалж ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

harin tn
2012-01-03
хятадын нэг муж гэдгээ батлах гээгүй бол үндэсний бичиг гээд байгаа монгол бичгээр яах вэ дээ хятадууд
2012-01-03
Angli hel deer baisan ni deer bailgui dee.
2012-01-03
harin tn
‎Үндэсний бичиг соёлоо хүндэтгэж хэрэглэлгүй яахав. Англи хэлээр нэг нүүрэн дээр нь бичихэд бас гэмгүй! Гадаадад сургуульд явах хүнд их л тус болох байх даа... Үгүй бол бас орчуулах, нотариатаар баталгаажуулах гээд л бөөн будлиантай ажил, мөнгө цагийн гарлага. Манайхан хэт туйлширахгүй гэж НАЙДАЖ байна
2012-01-02