Сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн өнөөдөр нээлтээ хийнэ
Энэ жилээс сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн нэрээ өөрчлөн “Ниссан” пример лиг нэртэйгээр эхлэх гэж байна. Маргааш 17 цагт нээлтээ хийх сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээний эхний тоглолт Аватар Хасын хүлгүүд багийн хоорондын өрсөлдөөнөөр эхлэн явагдана. Энэ удаагийн лигт шинээр өрсөлдөх гэж байгаа Аватар багт Америкаас 3 лигёнор тоглогч тоглохоор болжээ. Энэ удаагийн лигийн тэмцээнд шинээр “Аватар”, ШШГЕГ-ын харъяа “Сүлд” багууд тоглох болсон юм. Өнөөдөр хоёр дахь тоглолт Баянзүрх буллз, Хараагийн харцага багуудын хооронд өрнөх аж. 8 багийн өрсөлдөөн дундаас ямар баг шалгарч сагсан бөмбөгийн лигийн аварга болох нь энэ спорт сонирхогчдын анхаарлыг маш ихээр татаж байна. МСБХ-ны пример лигийн тэмцээн спортын төв ордны А зааланд явагдах юм.
А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ