136 иргэн нөөцөд бүртгэгдэв
Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэл болон Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай зэрэг аймгуудад явагдсан төрийн албаны шалгалтын талаар хэлэлцэж шийдвэрлэжээ. Улаанбаатар хотноо зургаан байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийн 23 сул орон тоог нөхөх шалгалтыг цахимаар авсан байна. Энэ шалгалтанд тэнцсэн 47 иргэнийг дэс түшмэлийн нөөцийн жагсаалтад бүртгэн, хамгийн өндөр оноо авсан 17 иргэнийг тухайн албан тушаалд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай аймгуудад нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын 72 сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалт явагдлаа. Уг шалгалтад нийт 89 иргэн тэнцсэнээс 32 иргэн дэс түшмэлийн, 57 иргэн туслах түшмэлийн нөөцөд бүртгэгдэн, хамгийн өндөр оноо авсан 34 иргэнийг тухайн албан тушаалд нэр дэвшүүллээ. Хуралдааны үеэр гадаад хэлний шалгалтанд олон хүн тэнцэхгүй байгаа, сумын Мал эмнэлгийн үржлийн тасагт ажиллах мэргэжилтэн дутагдалтай байгаа талаар ярилцаж, холбогдох арга хэмжээ авахаар болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ