Парламентын даалгавар

img

УИХ-ын намрын чуулган энэ оны улсын төсвөө хоёронтоо баталж, шинэ Засгийн газарт эдийн засгийн хүндрэлийг даван туулахыг үүрэгдэн өндөрлөв. Тиймээс ч УИХ-ын дарга намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Засгийн газар огцорсонтой холбогдуулан шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлах, Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нэгдсэн чуулганаар хэлэлцэж батлахад багагүй хугацаа зарцууллаа” гэдгээ онцлов.

1

Намрын чуулган ажлын 99 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 48 удаа, байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 170 удаа хуралджээ. Намрын чуулганаар 165 хууль, 44 тогтоол хэлэлцэж баталсан байна. УИХ-ын дарга З.Энхболд АН-ын даргын хувьд “Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхол, эв нэгдлийг эрхэмлэж, улс оронд тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор УИХ-д суудалтай улс төрийн бүх намтай хамтран Их эвслийн Засгийн газрыг байгууллаа” гэдгийг ч дурдахаа мартсангүй. Олон нийт шинэ Засгийн газрыг парламент дахь бусад хүчнүүдтэй хамтарсан эсэхээс үл хамаарч, эдийн засгийг сэргээх оновчтой гарц, шийдвэрт хүрээсэй гэсэн итгэлээр Шийдлийн гэж нэрийдээд байгаа.

1

1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулъя

1

Хилийн боомтын бүсэд чөлөөт бүс байгуулж, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдад татварын таатай орчинг бүрдүүлж, дэд бүтэц бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар байгуулах зохицуулалт бүхий Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэн баталлаа.

1

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолоор Тавантолгой-Гашуун сухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын царигтай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. Дээрх чиглэлд шинэ төмөр зам барьснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хөрш орон болон гуравдагч зах зээлд эскпортод гаргах өргөн боломж бүрдэх юм.

1

Энэ онд олон жил алдагдалтай явж ирсэн, өөрсдийгөө хуурсан төсвөөс татгалзаж, төсвийн сахилга бат тогтоосон төсвийг парламент тодотгон баталсан. Энэ хүрээнд олон жил дамжин үргэлжилж байгаа хуучин обьектуудаа дуусгах юм. Улсын өрийн ДНБ-д эзлэх хэмжээг 2015 оны төсвийн жилд 58.3 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон. Харин спикер хэлсэн үгэндээ “улсын өрийн буцаан төлөх график, макро эдийн засгийн бусад тооцоо, үзүүлэлтийг харгалзаж үзэхгүйгээр дээд хэмжээг ийнхүү хуульчилсан нь эдийн засагт хүндрэл дагуулж болзошгүй байна” хэмээсэн нь улсын төсөвт дахин тодотгол хийх магадлалтайг анхааруулсан, сануулсан хэрэг биз ээ.

1

Намрын чуулганыг хаалт дээр УИХ-ын даргын хэлсэн үг ерөнхийдөө Засгийн газарт чиглэсэн захиас, даалгавар байлаа. Засгийн газраас Оюутолгой төслийн хамтрагч талтай харилцан ашигтай, хамтын ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэн үр дүнтэй үргэлжүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлээд “Стратегийн чухал орд болох Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон холбогдох бусад гэрээг байгуулахдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад хууль, тогтоомжид нийцүүлж, улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хангах нь төслийн амжилттай хэрэгжилт, ирээдүйн эдийн засгийн үр өгөөжийг баталгаажуулах болно. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулж, бодитой үр ашгаа өгөх хэлбэрээр шийдвэрлэх нь зүйтэй” гэдгийг Засгийн газарт захин даалгав.

1

Эдийн засаг дахь эерэг дохио

1

Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эсэргүүцэн иргэний хөдөлгөөнийхөн суулт хийж, өлсгөлөн зарласан. Өлсгөлөн зарласан иргэдийг ганц нэг гишүүн эргэж очсоныг эс тооцвол УИХ байтугай Засгийн газар ч санаа тавиагүй. Иргэд “Ноён уулаа аврах” хөдөлгөөн өрнүүлэн суулт зарласан хэдий ч УИХ Гацууртын ордыг хөдөлгөхөд Ноён уул хамааралгүй гэж үзсэн. Харин суулт зарлагчид Гацууртын ордыг эргэлтэд оруулвал Ноён уул руу халдана гэсэн эсрэг тэсрэг байр суурийг хоёр тал илэрхийлээд байгаа. Тиймээс ч Гацууртын ордод төр хувь эзэмших бус роялтийн төлбөрөөр тооцон эргэлтэд оруулахаар Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулан баталсан. Харин дээрх хуулийн өөрчлөлтийг Оюутолгойн ордын 34 хувиа худалдахаар заалт орууллаа гэсэн хардлага нийгэмд байсныг салбарын сайдаас УИХ-ын дарга хүртэл “Хууль буцаж үйлчлэхгүй, энэ заалт Оюутолгойд ямар ч хамаагүй” гэсэн үгээр тангаргалсан гэхэд болно. Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг УИХ дарга “Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар УИХ  шийдвэр гаргасан нь эдийн засагт эерэг дохио болно. Тус ордоос 10 жилийн хугацаанд олборлох 70 тонн алтыг Монголбанкинд худалдах зохицуулалт хийсэн нь чухал ач холбогдолтой шийдвэр боллоо” хэмээн баталсан хуулиа хамгаалж, парламентаа магтаж байна лээ. Хуулийн өөрчлөлтийн үр дүнгийн сайн, мууг  цаг хугацаа л харуулах биз ээ.

1

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сар шинийн өмнөхөн Япон улсад ажлын айлчлал хийж, Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг үзэглэсэн. Хоёр улсын хооронд байгуулсан энэ хэлэлцээрийг УИХ намрын чуулганы хаалтын өмнө шуурхай хэлэлцэн соёрхон баталлаа. Хэлэлцээр батлагдсанаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн гуравдагч хөршийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад том алхам болсон төдийгүй гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтой юм.

1

Он жил дарагдаж байгаад, Засгийн газарт хамтарсан улс төрийн намуудын зөвшилцлийн гэрээнд туссан ёсоор Өрийн удирдлагын тухай хууль ч батлагдлаа. Өрийн удирдлагын тухай хуулийг баталснаар цаашид арилжааны нөхцөлтэй зээллэгийн эргэн төлөлтөөс үүсэх төлбөрийн дарамтыг багасгаж, төсөв, санхүүгийн урт хугацааны тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс өрийн удирдлагын бодлого, стратеги, түүнд нийцсэн арга хэмжээг боловсруулах, гадаад өр үүсгэх замаар хөгжлийн бодлогыг тодорхой хэмжээнд дэмжих, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдгээрийн зохистой төвшинг хадгалах боломжтой болж бүрдэж байгаа юм.

1

Парламентаас шинэ Засгийн газарт үүрэгдсэн томоохон хөтөлбөр нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ. Уг хөтөлбөр богино болон дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээс бүрдсэн. Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, ажлын байрыг хадгалах, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэхэд чиглэсэн цогц агуулгатай.

1

Ийнхүү намрын чуулганы хаалтаа хийж, Засгийн газар УИХ-аас өгсөн үүрэг даалгавраа амжилттай хэрэгжүүлэх үлдлээ. Ерөнхий сайдаас, Шийдлийн Засгийн газраас хүссэн хууль тогтоомж, хөтөлбөрийг нь хууль тогтоох байгууллага батлаад өглөө. Харин одоо УИХ-аас өгсөн үүрэг, даалгаврыг хэрхэн биелүүлэхээс  цаашдын улс орны эдийн засгийн сэргэлт ч харагдах юм.

Дээрээс шийдвэр хүлээлгүй, хугацаа алдалгүй Засгийн газрын зогсолтгүй зүтгэх цаг ирлээ. Хаврын өдрүүд урт ч Засгийн газарт хугацаа богинохон гэдгийг юу эс хэлүүлэх билээ.

1

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
zail chi tsaa*. manan giin gar hul. karma gej bdg yum ta nar udahgui de
2015-02-24
зочин:
монголбанкны үе үеийн ерөнхийлөгч нар энхбаярын хүмүүс байсан. чулуунбат байна. мөн пүрэвдорж байна. одоо хүү нь дэд ерөнхийлөгч. санхүүгийн зах зээл хэний гарт байна вэ. энхбаярын хэлсэн өшөө авалтыг ард түмнээсээ аваад байгаан биш байгаа гэдэг бодол төрөх боллоо. энэхүү доларын ханшийн хөөсийг дэмжээд байгаа хүмүүсийн гарт ихээхэн хэмжээний долларын хадгаламж, санхүүгийн зах зээл байгаа. ард олон хохирч байхад ард нь хөлжигсөд байгаа нь эргэлзээгүй. шөхтгазар хэрвээ үнэнийг олдог бол энийг судлаасай. сэтгүүлчид болон бусад холбогдох албаныхан нь.
2015-02-23