Төрийн албаны зөвлөл Энэтхэгийн Төрийн албаны нэгдсэн комисстой хамтран ажиллана

img

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам тэргүүтэй төлөөлөгчид Энэтхэг Улсын Төрийн албаны нэгдсэн комисст айлчиллаа. Төлөөлөгчид Энэтхэг Улсын Төрийн албаны нэгдсэн комиссын дарга ноён Агарвал, нарийн бичгийн дарга А.Баттачаряа болон бусад гишүүдтэй уулзаж ярилцав. Энэ айлчлал нь Монгол Улсын  Төрийн албаны зөвлөлийн дарга Энэтхэг Улсын Төрийн албаны нэгдсэн комисст хийж байгаа анхны айлчлал болж байгаагаараа онцлог боллоо. Айчлалаар Энэтхэг Улсын Төрийн албаны нэгдсэн комиссын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлогийн талаар мэдээлэл хийлээ. Үүний дараа БНЭУ-ын Төрийн албаны нэгдсэн комисс Энэтхэг улсын Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан, зөвлөлийн дарга 10 гишүүний бүрэлдэхүүнтэй  бөгөөд нийт 2000 гаруй ажилтантай, хараат бус бие даасан байгууллага бөгөөд уралдаант шалгалтаар төрийн албанд шинээр ажилтан элсүүлэх, сонгон шалгаруулах, түр орлон гүйцэтгүүлэх болон албан тушаалд дэвшүүлэхэд тухайн иргэн тохирох эсэх талаар зөвшөөрөл өгөх, төрийн албанд томилох журам,  албан тушаалд сонгон шалгаруулах аргачлал боловсруулах, өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт зөвлөгөө өгөх,  төрийн албаны шалгалт авах аргачлал, бүтэц, үе шат, дараалал, шалгалтанд тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэх, жил тутмын тайлангаа Ерөнхийлөгчдөө  тайлагнадаг зэргийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө. Уулзалтын дараа хоёр улсын ТАЗ-ийн дарга нарын албаны ёсны  яриа хэлэлцээ ажил хэрэгч, бүрэн ойлголцсон, элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Яриа хэлэлцээрээр хоёр тал хамтран ажиллах санамж бичиг байгуулах, санамж бичгийн хүрээнд цаашид хамтын ажиллагаагаа  гүнзгиирүүлэх, харилцан мэдээлэл солилцох, сургалт семинар зохион байгуулах, ажилтнуудаа сургалтанд хамруулж, туршлага судлуулах зэрэг чиглэлээр тодорхой ажлууд хийхээр  тохиров. Энэтхэгийн тал энэхүү айлчлал нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны эхлэл болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам Энэтхэгийн Төрийн албаны нэгдсэн комиссын дарга ноён Агарвалд халуун дотноор хүлээн авч байгаад талархлаа илэрхийлж тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Төрийн албаны зөвлөлийн төлөөлөгчид Delhi Law Academy-д зочилж, төрийн албаны шалгалтанд бэлтгэх сургалт, сургалтын арга барил, онцлог шалгалтын материал, гарын авлагуудтай танилцаж, хамтран ажилллах туршлага солилцох боломжийн талаар ярилцлаа. Энэхүү айлчлал нь хоёр орны ТАЗ-ийн хоорондын хамтын ажиллагааг  бэхжүүлэх, харилцан мэдээлэл  солилцох, хамтын ажиллагааг  гүнзгийрүүлэх  чухал ач холбогдолтой айлчлал боллоо.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

авилгалчдын хамтын ажиллагаа. Энэтхэг бол авилгалаа хяналтааса бүрмөсөн алдчихсан баларсан газар шдээ. хамтрагчаа ч мөнч сайн олох юм даа
2012-01-02