”Сүхбаатар мэргэн бууч” буудлагын тэмцээн өнөөдөр өндөрлөнө
Төр цэргийн нэрт зүтгэлтэн Сүхбаатар жанжин мэндэлсний 118 жилийн ойд зориулсан Үнэн сонины нэрэмжит “Сүхбаатар мэргэн бууч” буудлагын тэмцээн залуучуудын ангилалд буюу 21-ээс доош насны залуу тамирчдын дунд явагдаж байна. 10 метрийн хийн гар бууны 4 дасгалаар эрэгтэй, эмэгтэй төрөлд тамирчид онч мэргэнээ сорьж байгаа юм. 60 гаруй тамирчин онч мэргэнээ сорьж байгаа тэмцээн өнөөдөр өндөрлөх аж. Шинэ залуу тамирчдын амжилтыг ахиулах мөн ирэх 5-р сард МУ-д зохион байгуулах Хүүхдийн спортын 4-р их наадамд оролцох баг тамирчдыг бэлтгэх, эндээс сонгон шалгаруулах зорилготой юм. Дашрамд дуулгахад дэлхийн цомд өрсөлдөх 9 мэргэн буучид ирэх 3-р сарын эхээр хилийн дээс алхах юм байна.
А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ