Дулааны шугамд унаж гэмтжээ
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Хүрмэн эмийн сангийн хажуугийн дулааны шугаманд 48 настай, эрэгтэй Э унаж тархиа хагалсан байсныг Шуурхай бүлэг 105-ийн тасаг гаргаж, ЯТТ-ийн 103- т шилжүүлэн өгсөн байна. Түүнчлэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Ээж хайрхан гэдэг газар 2 машинтай 7 хүн цасанд суусан тухай дуудлагаар Багахангай дүүргийн онцгой байдлын хэлтсийн аврах бүлэг “УАЗ-469” автомашинтай гарч УНО-99-06, УНЭ 42-45 улсын дугаартай Гранд Марк-2 загварын суудлын автомашинууд цасанд суусан байсныг татаж гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ