Өнөөдөр: Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна.
Хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 22-27 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна
. Улаанбаатар хотод цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 16-18 градус хүйтэн байна.
Төлөв: 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ