
БТБА-ны даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Буяндалай Монгол Улсын цол зэргийн комиссын 2011 оны 12 дугаар сарын хуралдааны шийдвэрээр Монгол Улсын спортын мастерын цол зэрэг авлаа. Ж.Буяндалай нь 2008 оны Азийн тоглолтын модон бөмбөгийн төрөлд шагналт 6 дугаар байр, ОХУ-д 2009 онд зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс алт, 2011 онд Монгол улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс мөнгөн медаль, 2006 оноос жил бүр зохион байгуулагддаг улсын аваргын тэмцээнүүдэд тасралтгүй оролцож медальт болон шагналт байруудад шалгарч байсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ