"Бөөсөнд хутга гэдэг л боллоо"
Босоо хөх Монгол бүлгэм, Сэлэнгэ аймгийн иргэд хамтран "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийг өрнүүлэн Гацууртын орд ашиглахыг зөвшөөрөхгүй, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд 12 өдрийн турш нойтон өлсгөлөн зарлаж, 13 дахь шөнөдөө хуурай өлсгөлөнд шилжээд байсан юм. Тэгвэл өнгөрсөн шөнийн 00:50 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаад байсан "Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүдийн эрүүл мэнд хүндэрсэн шалтгаанаар Чингэлтэй дүүргийн ЭМН-д хэвтүүлсэн талаар өмнө мэдээлсэн билээ. Тиймээс өнөөдөр Чингэлтэй дүүргийн ЭМН-д эмчилгээ хийлгэж байгаа Босоо хөх Монголын гишүүд болон тэднийг эмчилж байгаа Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга нартай уулзаж тодруулсанаа хүргэж байна.
йы
Бид эрх баригчдад саад болсны төлөө шийтгэл хүлээх ёсгүй
й
"Босоо Хөх Монгол" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга П.Шинжээравдантай ярилцлаа.
й
-Албадан эмчилгээ хийлгээд эхэлсэн үү, ямар эмчилгээ хийж байна?
-Албадан эмчилгээ гэж кальци, уураг нөхнө гэж дусал, тариа хийлгэсэн болоод байж байна.
й
-Та бүхний эрүүл мэнд муудаж, амь насанд чинь аюул учраад байсан юм уу?
-Үгүй ээ. Тэгтлээ дор орсон юм алга. Жин 5-8 кг-ийн хооронд хассан байна. Жин нилээн хасагддаг юм байна. Түүнээс биш ядарч зүдэрч, сульдаад байсан сүйдтэй юм алга. Тэртэй тэргүй тэнгэр бурхан ивээж байна. Газар нутгийнхаа төлөө яваа болохоор харж үздэг юм шиг байна.
й
-Өчигдөр яг юу болсон юм бэ?
-Шөнийн 12 цаг өнгөрч байхад төв замын уулзваруудыг хүчнийхэн хамгаалаад эхэллээ. Та нарыг хүчлэн авч явах гэж байгаа юм биш биз дээ гэсэн мэдээлэл авсан байсан. Бид ямар баригдаж хоригдох юм хийсэн биш. 10 гаран л хоног өлсгөлөн зарлаад хэвтэж байсан хэнч тоогоогүй. Өчигдөр гэр барилаа гэж тэгж байгаа юм уу мэдэхгүй. Бид 12 хоног гадаа хэвтсэн. 13 дахь шөнөдөө гэрт хонох гээд гал түлээд овоо сайхан тохитой болоод байхдаа цагдаагийн хүчлэн хамгаалалт гэдгийг үзлээ. Харагдаж үзэгдээгүй цэрэг, цагдаагийн том том дарга нар, бамбай хуяг дуулга болсон 300 гаран цагдаа, цэрэг ирсэн. Хамгаалалтад нь гарсантайгаа нийлээд 500 гаад хүн болсон байх. Арав хүрэхгүй хүнд тийм их олон цагдаа гаргах хэрэг байдаг ч юм уу үгүй ч юм уу. Бид нар дайсан нь ч юм уу. Өчигдрийн байдлаар бөөсөнд хутга гэдэг нь болох шиг боллоо. Цагдаагийн албан хаагчид ч гэсэн ардаа амьдралтай, заавал бидний төлөө ажил амьдрал цаг заваа барах хэрэг байсан ч юм уу. Ямар төр засаг байгаа вэ гэдгийг л харууллаа даа.
й
-Өлсгөлөн зарласаны үр дүн гарсан уу?
-Ямар ч байсан дэлхий дахин өнөөдөр Канадын Сентерра голд гэх компаний эсрэг болчихлоо. Америкийн сайтууд дээр “Ноён уулаа битгий ухуул, монголоос гараа тат” гээд америк иргэд лоозон бариад зогссон зураг тархсан байна. Бидний газар нутгийн төлөө тэд санаа зовж байна. Тэгэхэд манайд гадныханд газар нутгаа өгөх гэж байдаг. Гадныханд өгөхгүй гэж харамласаны төлөө төр яаж бидний өөдөөс хүч хэрэглэж чадаж байна. Ерөнхийлөгч маань Ардчилсан сайхан шударга нийгэм гэж их ярьдаг. “Төр ард түмнийхээ эсрэг байвал яах вэ. Шударга байцгаая л даа” гэж хэлдэг нь худлаа юм байна. Бид нар энэ өдрүүдэд Ерөнхийлөгчийн үгийг маш их харж хүлээсэн.
ъ
УИХ, яам тамгын газрууд нь энэ асуудлаар ард түмнийхээ эсрэг байдаг юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, эв эеийг хичээж, ард түмний эцэг болсон хүн нь арай өөрөөр хандаж, үг хэлэх болов уу гэсэн тэгсэнгүй. Өчигдөр төр төмөр нүүрээ дэндүү сайн харууллаа. Ядарсан сульдсан хүмүүс дээр 400-500 зэвсэглэсэн хүчнийхэн ирэх хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Цагдаагийн удирдлагаас хэдэн улсууд ирээд зөвшилцсөн бол болох л байсан. Бид ямар үймээн самуун дэгдээх гэж байгаа төрийн дайснууд биш. Тийм асуудал үүсгэхгүй л байсан. Өнөөдөр Сентерра гоулд компани монголын төрд яаж нөлөөлж чадаж байгаагаа харууллала. Бид газар нутгаа ухуулахгүй л гэсэн. Урт нэртэй хуулийг хэвээр үлдээгээч гэж гуйсан. Үгүй гэдгийгээ дэндүү сайн харууллаа.
й
Өнөөдрөөс бид өлсгөлөнгөө зогсоогоод нойл шөл гэдгийг нь уулаа. Шинжилгээнийхээ хариуг аваад эмчдээ хэлээд гарна. Биднийг эмчлье, туслая гэсэн хувийн эмнэлэгүүд байна. Тэдэнд ханддаг юм уу гэж бодож байгаа. Заавал энд албадан эмчлүүлэх нэрээр хагас шоронжсон байдлаар цагдаагийн хяналтад доор дусал тариа хийлгэж, харуул манаатай хонох шаардлагагүй. Бид ялтан биш. Зүгээр л газар шорооныхоо төлөө тэмцэж, гадныхнаас харамлаж, эрх баригчдад саад болсны төлөө ийм шийтгэл хүлээх ёсгүй гэж бодож байна.
й
-Тэмцэл үүгээр зогссон юм уу, цаашид үргэлжлүүлэх үү?
-Яалаа гэж зогсох вэ. Бидний хийсэн тэмцлийн үр дүнд монголын ард түмэн сэрсэн гэж итгэж байна. Өнөөдөр хүмүүстэй ярихад Битүүний урд өдөр Гацууртын ордыг Сентерра гоулд компанид өгөхгүй болсон гэж ойлгосон байна. Ард түмэнд нь үлдээлээ, ухахаа больчихлоо гэж ойлгуулсанг байна. Уг нь тэр чинь Монголын Засгийн газар 20 хувь, Сентерра голуд 80 хувь эзэмших гэсэн хуулийн төсөл нь л буцаагдсан ш дээ. Тэрнээс биш Ноён уулыг ухахаа больё, ард иргэдэд нь үлдээе гэсэн яриа гараагүй. Тиймээс баярын өдрүүдэд биднийг өлсгөлөнгөө зогсоосон гэж ойлгосон байжээ. Гэтэл битүүний өдөр урт нэртэй хууль буюу “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг хэлэлцээд өөрчлөлт оруулахаар болчихсон. Өмнөх хуулиараа голын голдрилоос 500 метр зайтай байхад л гол дотор ухчихдаг байсан.
й
Бид нар өнгөрсөн жил хэдэн хэдэн газар очиж үйл ажиллагааг нь зогсоож байсан. Гэтэл одоо хуулинд өөрчлөлт олруулснаар 150-200 метр дотор үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгочихлоо. Энэ бол хамаг юм аа тавиад туучихаж байгаатай адил. Гол мөрний асуудлаар тодруулж хэлэхэд, усны хагалбар газар алт олборлоно гэдэг их аюултай. Ялангуяа гадны компаниудын зүгээс энэ төрлийн үйл ажиллагаа явуулах эрх олгох нь бүүр ч аюултай. Тэд хэзээ ч хүний нутгийг хайрлахгүй. Энэ ганц монголын асуудал биш. Монголын гол горхи цөм нийлээд хойшоо Байгаль нуур луу цутгадаг. Байгаль нуур дэлхийн цэвэр усны 20 хувийн нөөц. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Байгаль нуураа нүдний цөцгий мэт хайрлан хамгаалахаар бүх төрлийн арга хэмжээг авч байгаа. Тийм болохоор ганцхан монголд ус голыг самрах асуудал биш болчихлоо. Энэ асуудалд Байгаль нуурыг хамгаалах олон улсын нийгэмлэгүүд анхаарлаа хандуулаад эхэлсэн.
й
Ноён уулын хувьд ч тэр доороо мөнх цэвдэгтэй усан сан байгаа. Тэгтэл энийг стартегийн ордод хамаарууллаа. Яах аргагүй өнөөдөр ард түмний анхаарлыг хандуулж, дэлхийн өвд хамаарах онгон шүтээнтэй газар гэдгийг мэдүүллээ. Бид нар өлсгөлөн зарлаж байхад 23 мянган хүн ирж өөрийн биеэр дэмжиж буйгаа мэдэгдэж гарын үсэг зурлаа. Аймаг орон нутаг гадаадад байгаа монголчууд нийлээд 170 мянган гаруй хүн гарын үсэг цуглууллааа. Монголын ард түмэн тэмцэх цаг болжээ. Ардчилал буруу хөгжиж байна. Ардчилаллын нэрээр дарангуйлала явагдаж байгаа юм байна. Энэ үнэнийг монголчууд нийтээрээ харлаа шүү дээ.
ый
-Та нартай нэгдэж өлсгөлөн зарлахийг хүссэн 100 гаруй хүн байна гэж мэдээлж байсан. Тэд яасан юм бэ?
-Нэмэгдэж орьё гэсэн хүмүүсийг өлсгөлөнд оруулаагүй. Дүүргээс зөвшөөрлийг нь хязгаарласан, эмнэлгийн байгууллага нь хүчний байгууллагадаа дарамтлагдаж, өлсгөлөн зарлахыг хүссэн иргэдийг үзэхгүй. Үзэхээрээ 20 гаруйхан насны сайхан залуусыг элэгний өвчтэй, уушигны хавдартай гэж буцаасан. Тэр хүмүүс нь өөр эмнэлэгт очоод үзүүлэхээр эв эрүүл байсан. Энэ мэтээс авахуулахаад үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ардчилсан нийгэм биш болжээ гэдгийг мэдэрлээ.
ы
-Анх есөн хүн өлсгөлөн зарласан ч одоо долоо болсон гэж байна. Нэг нь Ноёг уулаа аварья” хөдөлгөөний тэргүүн н.Цэрэннадмид гуай. Нөгөө нэг хүн нь хэн байсан юм бэ?
-Мнай Босоо хөх монгол бүлгэмийн нэг залуу маань бөөрний дутагдпалтай байсан тул хоёр дахь өдрөө өлсгөлөнгөө зогсоохоос аргагүй болсон. Харин ес дэх өдөр Цэрэннадмид эгчийн бие тавгүйрхэж, эмнэлэгт хүргэгдсэнээр долуулаа болсон байсан. Одоо бид хоёр платанд хэвтэж байна.
й
-Чуулган завсарлачихлаа, хууль ч батлагдчихлаа. Тэгэхээр одоо цаашид яах вэ?
-Яахав. Энэ хууль батлагдсан ч гэлээ тэнгэрийн зарлиг бурханы үг биш шүү дээ. Буцааж болно. Энэ улсууд гадны компаний гар хөлж болж, ард иргэд, эх орон, үндэстний эсрэг хууль баталж болохгүй. Энийг зөвшилцөх ёстой. Үе үеийн баатарлаг удирдагчдын хүчээр энэ сайхан эх орон минь билэнд үлдсэн. Өнөөдөр бид Канадын нэг колони орон биш.
й
-Ерөнхийлөгч сар шинийн өмнөхөн өгсөн ярилцлагандаа Ноён уулын асуудлыг тухайн орон нутаг буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн шийдвэрийг гол болгоно гэж байсан?
-Мандал суманд тэр нутаг орныг ухуулая гэсэн хүн нэг ч байхгүй. Мандал сумын, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан н.Нямсүрэн гэдэг хүн, Тагнуулын ерөнхий газрын дарга асан н.Сандаг генералаас авахуулаад гадны компаний гар хөл болсон ард иргэдээсээ урвасан хүмүүс бий. Тэдний яриан дээр дөрөөлөөд нутгийн иргэд ухуулая гэж байхад Босоо хөх монголынхон юу вэ гэж байна лээ. Эд нар мөнгө төгрөгөөр хөлслөгдөж өлсөж байна гэж биднийг хэлсэн. Биднийг хэн нь хөлслөөд байгаа юм. МАН нь юм уу, АН нь юм уу. Эсвэл Ноён уулын савдаг биднийг хөлсөөд байгаа юм уу.
ы
Х.Баттулга гишүүнээс авахуулаад гайгүй сайн эх оронч гишүүдээ урт нэртэй хуулийг хамгаалах болов уу гэж найдаж байсан ч санандгүй маш олон хүн энэ хуулийг дэмжсэн. Тэднийг эх орноосоо уравсан гэж үзэж байна. Бидний ард нам эвсэл аль нэгэн эрхтэн дархтан гээд хэн ч байхгүй. Бид чинь өөрийн гэсэн толгойтой, үндэсний үзлийг тээж яваа эх оронч залуусын л нэгдэл шүү дээ.
й
Бид хэн нэгний тушаал заавраар бус хуулийнхаа дагуу л ажилласан
ый
Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдлийн дарга, Клиникийн профессор Ц.Лхагватай ярилцлаа.
й
-Өлсгөлөн зарласан хүмүүсийн биеийн байдал зогсоох хэмжээнд хүртлээ муудсан юм уу?
-Олон улсын өлсгөлөнгийн үеийн үйл ажиллагааны талаарх Эрүүл мэндийн сайдын 2010 оны тушаал байдаг. Манайхан маш төвөгтэй, хэдэн талаас ирээд байх юм. Бид нар ажлаа л хийж байгаа улсууд.
й
-Үнэн зөв мэдээллийг өгөх гээд л таньтай уулзаж байна...
-Эмнэлэгийнхэн цагдаатай нийлээд хүчээр авч ирсэн гэсэн агуулгатай зүйл хэвлэлүүд яриад байна. Гэтэл бид тийм улсууд биш. Бид тухайн иргэнийхээ эрүүл мэндийг л хамгаалж байгаа улс. Тэгэхээр буруу мэдээлэл яваад байгаа нь төвөгтэй байна. Бид хэн нэгний тушаал заавраар бус хуулийнхаа дагуу л ажиллаж байгаа. Миний тушаалаар өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийг гардан хариуцаж байгаа хүн бий. Тэр хүн та нарт албан ёсоор тайлбар өгнө.
й
-Харин таны томилсон Д.Нэмэхбат эмч өрөөндөө байхгүй, утсаа авахгүй байна.
-Олдохгүй ш дээ. Яаж олдох юм. Бид нар сүүлийн гурван өдөр нойргүй явж байна ш дээ. Урд шөнө л гэхэд бид нар үүрийн 5 цагт харьж байна.
й
-Өлсгөлөн зарласан хүнд ямар эмчилгээ хийдэг юм бол?
-Би тийм нарийн юм ярихгүй. Мэргэжлийн хүндээ л ярина уу гэхээс та нарт яриад ойлгохгүй ш дээ. Заавал би албан ёсоор хэлэх нь утгагүй. Бүх хүн наашаа анхаарлаа хандуулчихсан байхад би ярих нь утгагүй байхгүй юу. Тухайн хүний эрүүл мэндийг үнэлэмжээр үнэлдэг. Тухайлбал зүрхний цохилт, амьсгалын тоо, ухаан санааны байдал, шээсний гарц, биеийн дулаан алдагдал, даралт, сахар, шокийн байдал зэргийг үзээд үнэлэмжээрээ үнэлээд аюултай гэж үзэх юм бол өлсгөлөнг зогсоож албадан эмчилгээнд оруулах ёстой. Үүнийг зөвхөн үзлэг хийж байгаа итгэмжлэгдсэн эмч шийдэх эрхтэй. Эмч нарын баг хуралдаад шийдвэр гаргана. Тэрнээс бид хүчээр тар гэхгүй. Хүнийхээ биеийн байдлыг л бодно ш дээ. Хувь хүнийхээ зүгээс эх орноо хамгаалж байгаа залуусыг дэмжиж байсан. Гэхдээ хуулийн дагуу л ажилласан шүү дээ.
й
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ