“Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
ө
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны үндсэн гурван чиглэлийн хүрээнд хэрэгжиж байна.
ө
Тус хөтөлбөрийн I үе шат 2012 оны аравдугаар сараас 2014 оны долдугаар сар хүртэл амжилттай хэрэгжсэн юм.
Энэхүү хөтөлбөрийн эхний үе шатыг хуучнаар ЭЗХЯ хэрэгжүүлсэн бол II үе шатыг Аж үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлэх гэж байна.
ө
Гарын үсэг зурах ажиллагаанд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, GIZ хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Ульрике Эбелинг, тус хөтөлбөрийн захирал ДР.Штефан Ханселманн нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
ЭТИС хөтөлбөр нь Монгол Улсын уул уурхайд түшиглэсэн үндэсний их бүтээн байгуулалтыг дэмжинажиллаж байна. Хөтөлбөрийн зорилго нь үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын чадавхийг сайжруулснаар эрдэс баялаг, түүхий эдийн салбарын чадамжийг ашиглан өргөн цар хүрээтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход оршино.
ө
Тус хөтөлбөр нь өнгөрсөн 2011-2014 онд ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Мэркэлийн 2011 онд Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан Монгол-Германы Ашигт малтмал, технологийн салбарын хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа билээ. Мөн эдийн засгийн сайн засаглал, компанийн нийгмийн хариуцлага, жижиг дунд үйлдвэрийн хөгжил, Япон улстай чөлөөт худалдааны гэрээг байгуулах багийг чадавхижуулах, төрийн хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашгийн тооцоо, дүн шинжилгээ хийхэд хүний нөөцийг бэлтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Монгол Улсын төмөрлөгийн салбарын судалгаахийхэд чиглэж үйл ажиллагаа явуулж иржээ.
өТүүнчлэн алтаар эцсийн бүтээгдэхүүн бий болгох боломж, ЭПиСи (EPC) гэрээний ойлголтыг томоохон бүтээн байгуулалтад ашиглах талаар сургалт, гарын авлага, монголын боловсруулах үйлдвэр, уул уурхайн салбарт ажилладаг боловсон хүчнийг ХБНГУ-д дадлага хийлгэх, Эрдэс баялагийн биржийгбайгуулахад дэмжлэг үзүүлэх, төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлогын төсөл, Өмнөговь, Орхон, Өвөрхангай аймгуудад жижиг дунд үйлдвэрийг чадваржуулж, уул уурхайн ханган нийлүүлэгч болгох хөтөлбөр, байгаль орчинд учруулсан хохирлыг биотопын аргаар тооцох аргачлалын төсөл, Монгол-Германы аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж ирсэн байна. Эдгээр үйл ажиллагааг хуучнаарЭЗХЯ, Уул уурхайн яам, БОНХЯ, Хөдөлмөрийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын алба, Төрийн өмчийн хороо, “Сайншандын аж үйлдвэрийн паркийнтөсөл”-ийн багзэрэг төрийн байгууллагууд, МҮХАҮТ, “Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”, МУИС, “Уул уурхайн үндэсний ассоциаци”, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”, “Транспэрэнси интернэшнл”байгууллагазэрэг мэргэжлийн холбоод, ТББ-ууд, “Эрдэнэс Монгол”ХХК, “Багануур”ХК зэрэг компаниудтай хамтран ажиллаж ирсэн аж.
ө
МонголУлс болон ХБНГУ-ын Засгийн газар энэхүү хөтөлбөрийг гурванжилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцон 2014 оны есдүгээр сарын 5-нд гарын үсэг зуран баталгаажуулсанюм. Аж үйлдвэрийн яам нь ЭТИС хөтөлбөрийг хамгийн үр өгөөжтэй хэрэгжүүлж болох яам бөгөөд олон сэдэв, чиглэлээр хамтарч болох саналаа тус хөтөлбөрийн зүгээс хүргүүлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ