"Аав" тун удахгүй

img

Драмын урлагийн нүүр царай болсон чадварлаг уран бүтээлч соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл "Аав" уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийхээр зэхэж байна.

Тус киноны дүрүүдэд СТА Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлч тогложээ. “Аав” кинонд охиныхоо жаргал зовлонг хуваалцаж яваа эцэг хүн уужуу ухаан, тэнүүн хайраараа амьдралыг хэрхэн туулж байгаа тухай өгүүлдэг аж.

б

Уран бүтээлчдийн тэр бүр хөндөөд байдаггүй энэхүү бүтээлээр тэд аав хүний хайр гэгч ямар үнэ цэнэтэй зүйл гэдгийг харуулахыг зорьсон байна.“Аав” уран сайхны киноны гүйцэтгэлийн ажлыг монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг үлдээжяваа “Black Zebra” студийн хамт олон ажилласан юм.Харин дуугнь дуучин С.Наран жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтран дуулжээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ