Н.Алтанхуягийг шалгаж эхэлжээ
Монгол Улсын экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бололтой. Эх сурвалжийн мэдээллээр Орон сууцжуулах 8 хувийн зээл, 888 төсөл, аймгуудыг нийслэлтэй холбосон авто зам, Нүүрс хөтөлбөр, Бумбардай хүүхдийн цуврал ном, Гудамж төсөл зэрэг өмнөх Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж. Тэрбээр Сар шинийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа нам дамжсан бүлэглэл, хууль бус үйлдэлүүдтэй тэмцэхээ илэрхийлсэн. Тиймээс зарим эх сурвалж өөрийнх нь хэлсэн үг шалгуулах үндэслэл болсон байж ч магадгүй гэж таамаглаж байна.
ө
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ