Шагайчдад ЮНЕСКО-ийн батламжийг гардууллаа

img

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит есдүгээр хуралдаан өнгөрөгч оны 11 дүгээр сард Парис хотноо болж, Монголын үндэсний шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэсэн билээ.

ө

Өнөөдөр Монголын үндэсний шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэсэн батламжийг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Улсын дуурь бүжигийн эрдмийн теарт боллоо. Энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагаанд эх орны өнцөг, булан бүрээс цугларсан шагайн харваачид уухайн түрлэгээ аялгуулж, шагайн монголын уламжлалт наадгай, ёс заншлын нэг гэдгийг баталсан ЮНЕСКО-ийн батламжаа гардан авлаа.

ө

Энэ үеэр Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга. Пүрэвсүрэн "Гадаад хэргийн яамны зүгээс соёлын харилцааг хөгжүүлэх, дэмжин явуулахад онцгой анхаарч ажиллаж байгаа. ГХЯ-ндаа Соёлын яамны ажиллагааг дэмжих газрыг байгуулан ажиллаж байгаа. Бид монгол үндэстнийхээ дархлаа болсон соёлын өвөө хадгалж үлдээх, хойч үедээ өвчлүүлэх нь үндэсний язгуур эрх ашиг, манай гадаад бодлогын бас тэргүүн зэргийн зорилтыг нэг билээ" хэмээсэн.

ө

Мөн Монголын шагайн харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч ц.Энхбат Үндэснийхээ шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд хүчин чармайлт гаргасан байгууллага хувь хүмүүст талархал илэрхийлж тэдний дундаас МШХХ-ны ерөнхийлөгчөөр олон жил ажилласан СГЗ Д.Басхүүд гүнээ талархаснаа илэрхийлсэн.  Түүний хэлснээр Монгол Улсын 21 аймаг, түүний сумд төдийгүй гадаадын зарим хотноо суугаа шагайн харваагаа өвлөн хөгжүүлэх хүсэлтэй иргэд холбоонд салбар нэгдэн ажиллаж буй гэнэ. Монголын шагайн харваа олны дэмжлэгтэйгээр хөгжих сайхан цаг ирж буйг тэрбээр онцолж байлаа.

Бид энэ үеэр шагайн харваачдыг баярыг хуваалцаж, цөөн хором ярилсанаа  хүргэж байна.

б

н.Насантогтох: Монгол шагайчдад асар их баяр боллоо

Монгол Улсын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн

өМонгол шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгүүлсэн нь шагайчдын хувьд асар том баяр болж байна. Энэ баярыг монголын бүх шагайчид, шагайн холбоо, ард түмэн тэр чигээрээ дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Монгол шагайн харваа энд бүртгүүлнэ гэдэг бид өмчилж авч байгаа юм биш. Түүхийн хувь, монголын ард түмний сайхан уламжлалыг үр хойчдоо өвлүүлэн залгуулахад их хувь нэмэр болох үйлс юм. Миний хувьд анх 1978 онд шагай харваж эхэлж байсан. Монгол хүн болж төрсний бахархал бол эрийн гурван наадам. Түүний дөрөв дэх наадам болох шагайн харваа хамгийн сайхан тоглоом. Үүнийгээ өвлүүлэхийн тулд манай Дархан-Уул аймгийн шагайн харваа холбоо төв холбоотойгоо хамтран олон ажил хийж байна. Заавал залуу хүн сурна гэж заасан юмгүй, хүүхэд, залуу, эмэгтэй хүн хүртэл сурч болно. Дашрамд хэлэхэд би энд халхын хоёр сайхан харваачийг дурсмаар байна. Халхын хар Бархас, Өвөрханай аймгийн харьяат улаан Сандаг гэдэг хоёр мундаг харваачийг дурсахгүй байхын арга алга. Тэд 52 сум тавьж хоорондоо өрсөлдөөд хоёул нэг ч алдалгүй онож байсан сайхан дурсамж байдаг юм.

б

-Та шавь бэлдэж байна уу. Шагайн харвааг эмэгтэй хүн тоглодоггүй гээд байдаг.

-Би 11 залуу харваач, шавь бэлдлээ. Миний хүүхдүүд, бүр дөрвөн настай зээ охин минь хүртэл шагай харвах гээд хашлага, сумыг нь бэлдэж өгчихээд явж байна. Шагайн харвааг хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх ажил өрнөж буй энэ үед эмэгтэй хүн шагай харваж байна. Их сайхан харваж байна зарим нь.

б

Э.Ган-Эрдэнэ: Дөрвөн настайдаа шагай харваж сурсан

5 настай шагай харваач

-За өөрийгөө танилцуулаарай.

-Намайг Эрдэнцогтын Ган-Эрдэнэ гэдэг. Би таван настай. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас аавтайгаа ирсэн.

б

-Хэдэн настайдаа шагай харваж сурсан бэ. Хэн зааж өгөө вэ?

-Дөрвөн настайдаа. Манай аав зааж өгсөн.

б

-Чи шагай харвах дуртай юу?

-Дуртай. Би хойтон сургуульд орно. Мундаг  харваач болно гэж боддог.

б

Л.Санжаасүрэн: Шагай харваа эв нийлүүлж наадах ёстой тоглоом

Монгол Улсын гарамгай мэргэн

а-Монгол үндэсний шагайн харваа дэлхийд данслагдлаа. Монголчууд тэр дундаа шагайчдын их баяр болж байна.

-Тиймээ. Бидний шагайн харваа ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын биеь бус өвд бүртгэгдлээ. Их баяртай байна.

ы

-Хэдэн оноос шагайн харваагаар хичээллэж эхлэв. Ямар ямар амжилт үзүүлж байв?

-Би 2009 онд 14 настайгаа шагай харваж эхэлсэн.  Зургаа дахь жилдээ хичээллэж байна. Анх 2013 оны Улсын аваргад тэргүүлж, мөн оныхоо улсын наадамд гутгаар байр эзэлж байсан. Өнгөрөгч 2014 оны Улсын аварга шалгаруулах харваанд гуравт шалгарсан амжилтыг үзүүлсэн дээ.

бы

-Шагайн харваанд дуртай болгож, уг наадааныг зааж сургасан багш нь ямар хүн бэ?

-Би Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд анх шагай харваж эхэлсэн. Тэнда ймгийн гоц мэргэн н.Баярбат маань шагайн харвааг дэлгэрүүлэн, хөгжүүлж байсан.

б

-Шагайн харвааны амжилтын үндэс нь юу вэ?

-Шагайн харваа ер нь цаг, зав, сэтгэл, хөдөлмөр гаргаж амжилтанд хүрдэг тоглоом. Ерөнхийдээ найны /эв/ спорт. Эв, най нийлүүлж тоглох ёстой тоглоом гэж боддог.

б

Монгол улсад шагайн харваа 1990-ээд оноос хойш эрчимтэй хөгжиж эхэлсэн билээ. Монгол Улсын шагайн харвааны холбооноос харваачдадаа Монгол Улсын үлэмж дархан мэргэн, дархан мэргэн, гарамгай мэргэн, улсын мэргэн, улсын  дэд мэргэн, аймгийн гоц мэргэн, хүндэт харваач, харьшгүй мэргэн гэсэн цолыг хүртээдэг.

ө

б

б

Б.Бэхи

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nasantogtohin batbayar:
шагайн харвааг юнеско-д бүртгүүлнэ гэдэг монгол хүн бүрийн хойч үедээ өв уламжлалаа хадгалж өвөг дээдэс минь ийм баялаг түүхтэй бахархал дүүрэн хүмүүс байсныг гэрчлэх чухал үйлс юмаа. энэ мэдээллийг тавьсан shuud.mn- д баярлалаа гэхдээ зарим үг үсгийн алдаа хүний нэгийг буруу бичсэн зэрэг бага сага алдаа байна хойшид анхаарна уу.
2015-03-05
harvaach:
hurai hurai
2015-03-03
demjigch:
mash saihan zuil bolson bn.
2015-03-03
namuun:
uneheer saihan zuil bolson bnaa amjilt huseee shn medeelel bna
2015-02-27
shuurga:
bayr hurgii bugded ni amjilt husii hoorhon huu bn mundag harvaach bolooroi
2015-02-27
unshigch:
hoorhon hvv be.sain harbaach bolooroi bayar hvrgie
2015-02-27
unshigch:
hoorhon hvv be.sain harbaach bolooroi bayar hvrgie
2015-02-27