С.Бямбацогт: Эдийн засгийн уналтыг саармагжуулахад анхаарлаа
УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганы үр дүн, энэ хугацаанд хийсэн гол ажлуудаа тайлагналаа. МАН-ын бүлэг бүлэг 42 удаа хуралдаж, 17 ажлын хэсэг байгуулан ажиллав. Хаврын чуулганы хугацаанд холбогдох албан тушаалтнуудад 76 албан бичиг илгээж, 16 албан бичигт хариу хүссэнээс 10-т нь хариу иржээ.
ө
МАН-ын бүлгээс хийсэн ажлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд МАН-ын бүлэг хэд хэдэн чиглэлээр тодорхой санаачилгууд дэвшүүлсэн нь ажил хэрэг болсныг бүлгийн удирдлагууд онцолсон юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "МАН Засгийн газрыг хүлээлгэн өгсөн 2012 онд улс орон ямар байсан", "МАН Засгийн газарт орсон 2014 онд улс орон ямар болсон байсан"-ыг харьцуулсан тоо баримтуудыг танилцууллаа.
ө
Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эрх баригчдын явуулсан алдаатай бодлого, хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас улс орон эдийн засгийн хямралд орж, өр зээлэнд баригдан ард түмний амьдрал хүндэрч, ажилгүйдэл ядуурал нүүрлэн, гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ бууруулсан. Эдийн засгийн бүх үзүүлэлт уруудан доройтож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өссөн. Ийм байдлаар цааш явбал улс орны эдийн засаг улам л муудна гэж үзсэн учраас Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан.
ө
Хэрвээ ийм бодлогоор цаашид явбал 2016 он гэхэд Монгол Улс тун хүнд байдалд орно гэж олон улсын байгууллагууд эдийн засгийн тайландаа дурдан сануулсан. Иргэдийн нуруун дээр ирэх ачаа, татвар хураамж улам л нэмэгдэнэ. Ийм хүнд үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн Засгийн газарт хамтран ажиллах урилгын дагуу асуудлыг намын Бага хурлаараа шийдэн хэд хэдэн болзолтойгоор Засгийн газарт орсон. Тухайлбал, эдийн засгийн уналтыг саармагжуулж, улмаар тогтворжуулах, ажлын байруудыг хадгалах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дарга нарын тансаг хэрэглээг танах, нэг төсөвтэй болох, эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр хэрэгжүүлэх, парламентын засаглалыг боловсронгуй болгох чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 2015 онд багтаан хуульд заасан журмын дагуу хамтран шийдвэрлэх гэх мэт улс эх орон, ард түмний эрх ашгийг дээдэлсэн асуудлуудыг дурдаж болно гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцлов.
ө
УИХ-ын хаврын чуулган хүртэлх хугацаанд МАН-ын бүлгийн гишүүд тойрог болон орон нутагт ажиллах юм байна. Ингэхдээ УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, улс орон, ард түмний эрх ашигтай холбоотой Үндсэн хууль, сонгуулийн хууль болон улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт иргэдийн хүсэн хүлээж байгаа асуудлаар ард иргэдийн санал бодлыг сонсох ажээ. Мөн иргэдийн санаа бодлыг төрийн бодлого шийдвэрт тусгахад анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ.
ө
Үүний зэрэгцээ Засгийн газар ажлаа хэр хийж байна, яаж шахаж шаардаж ажиллах вэ, ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллана. Сонгуулийн тогтолцооны хүрээнд МАН 100 хувь можаритор буюу иргэд хэнийг өөрсдийн элч, төлөөлөгч болгохоо шууд шийддэг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө байгаа, мөн сонгуулийн "хар машин-ы тооллогыг хэвээр хадгалах уу, эсвэл өөрчлөх үү гэх мэт асуудлыг иргэдээс асууж шийдвэрлэнэ хэмээн МАН-ын бүлгийн дарга мэдээлэв.
ө
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ