Авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлжээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун нар оролцлоо.
ө
Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хийсэн мэдээлэлдээ, тус Байнгын хороо намрын ээлжит ээлжит чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, хуулийн төсөл 13, УИХ-ын тогтоолын төсөл 11, олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Түүнчлэн яам, агентлаг, харьяа байгууллагын танилцуулга, мэдээлэл 3, Байнгын хорооны болон ажлын хэсгийн танилцуулга, төлөвлөгөө, тайлан зэрэг нийтдээ давхардсан тоогоор 40 асуудал хэлэлцэж тодорхой шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд Байнгын хорооны хуралдаанаас нийт 33 санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй 23 саналын томьёолол гаргасан тухай дурдав.
ө
Тус Байнгын хороо намрын чуулганы хугацаанд Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан юм. Уг хуулиар цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах, цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээхтэй холбогдох тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэхээр зохицуулсан байна. Уг зохицуулалттай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох талаар өөрчлөлт оруулжээ.
б
Түүнчлэн авлигын асуудалд анхаарлаа хандуулж, авлигаас, тэр дундаа өндөр түвшний авлигаас урьдчилан сэргийлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс холбогдох байгууллагуудтай хамтран “Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол-практикийн хурлыг яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 120 гаруй төлөөллийг оролцуулж зохион байгуулсныг онцлов. Энэхүү онол-прктикийн хурлын илтгэлүүд болон хурлаас гаргасан зөвлөмжийг эмхэтгэн хэвлүүлж, аймаг, нийслэл, яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлсэн байна.
ө
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ