Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулна
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн учраас 2015 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчингүй болгох шийдвэр гаргасан. Уг шийдвэр хэрэгжиж эхэлвэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Давж заалдах шатны шүүхүүд, Дүүргийн зарим шүүх, Захиргааны хэргийн анхан шатны зарим шүүхийн үйл ажиллагаа зогсоно. Энэ талаар өнөөдөр ШЕЗ-өөс байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас дараах асуултад хариулт авав.
ы
-Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр хэрэгжиж эхэлвэл, зарим шүүхийн үйл ажиллагаа зогсоно. Дагнасан зохион байгуулалтыг хадгалж үлдэхийн тулд ямар ажил хийж, хийхээр төлөвлөж байна.
-Тэгнэ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй уялдуулаад хууль тогтоох байгууллагын зүгээс Шүүх байгуулах тухай хуульд зохих ёсны нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөж байгаа. Хаврын чуулган эхлэх үеэр. Хуульд заасныхаа дагуу ШЕЗ, Засгийн газарт танилцуулаад, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан энэ хуулийн төслийг өргөн барина. Энэ бэлтгэл ажлыг хангаж байна.
б
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шүүх болон тэдгээрийн ерөнхий шүүгчдээс санал, хүсэлт ирж байгаа байх.
-Бид Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 79 шүүхийн ерөнхий шүүгчээс санал асуулга авсан. Тэдний олонх хувь нь Шүүхийг дагнасан хэлбэрээр байгуулж буй нь зөв юм. Цаашдаа энэхүү тогтолцоог хадгалах нь зүйтэй гэсэн санал ирүүлсэн. Тиймээс шүүхийн бүтэц зохион байгуулалтыг ярихдаа хэргийн төрлөөр буюу дагнасан шүүх байгуулж буй одоогийн зохион байгуулалтаа хэвээр үлдээе гэсэн бодолтой байгаа.
ы
-Шүүхийг иргэдээс холдуулсан гээд байгаа шүү дээ.
-Тиймээ. Тийм шүүмжлэлийг цэцийн шийдвэрт гаргасан учраас шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойрхон болгох талаас анхааръя гэж байгаа. Тухайлбал, Увс, Ховд, Баян-Өлгий гээд баруун аймгийн дундах нэг шүүхийг Ховдод байгуулсан. Гэхдээ шүүх иргэддээ ойртож, Увс, Баян-Өлгийд, Ховдод давж заалдах шатны шүүх хуралдаанаа хийх, тэндээ шийдвэр нь гарах боломжтой. Ингэж иргэддээ ойрхон бүтэц рүү оръё. Ингэвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцэх болов уу гэж үзэж байна.
Мөн Сэлэнгэ, Булган аймгийн хувьд Захиргааны хэргийн шүүхийг зэргэлдээ аймгуудад байгуулсан байна гэж байгаа. Тэгэхээр буцаагаад Сэлэнгэ, Булган аймагт энэ шүүхийг байгуулах ямар бололцоо байна, энэ байдлаар иргэддээ шүүхийн үйлчилгээг ойртуулах уг бодлогыг хэрэгжүүлье гэсэн бодолтой байгаа.
Түүнчлэн цэцийн шийдвэрийг дагавал дүүрэг бүрт шүүх байгуулахад хүрнэ. Тиймээс шийдвэрийн дагуу шүүхийн үйлчилгээг дүүрэгт нь явуулж, харин шүүхийн зохион байгуулалтын хувьд одоогийн дагнасан бүтцээ хадгалах хэлбэрийг судалж байгаа.
ө
-Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн хувьд нэлээн хүндрэл үүснэ гээд байгаа.
-Шүүхийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд зайлшгүй харгалзах нэг зүйл бол эдийн засгийн асуудал. Эдийн засаг хүнд байгаа энэ үед шүүхийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, хуучнаар байгуулавал эдийн засгийн хувьд үнэхээр үр ашиггүй байгаа. Зөвхөн нэг жилийн хугацаанд 8-10 тэрбум төгрөг зарцуулах, шүүхийн тоог 24, шүүгчдийн тоо 90 орчим хүнээр нэмэгдүүлэх байдал үүснэ.
б
-Тэгэхээр зохион байгуулалтыг өөрчлөхгүйгээр, иргэдэд хүрч ажиллах асуудал дээр анхаарч байгаа гэж ойлгож болох уу?
-Шүүхийн бүтэц зохион байгуулалтыг өөр өнцгөөс харах, иргэддээ очиж шүүх хуралдаанаа хийдэг нөхцөл дээр арай илүү анхаарч байгаа.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ