Дуучин П.Идэржавхлан нэмэлт тасалбар гаргахаар болжээ
Дуучин П.Идэржавхлан "Ижий энтэй эгч" хэмээх эрхэм сайхан дуугаараа нэрлэсэн уран бүтээлийн хоёр дахь тоглолтоо гуравдугаар сарын 4-нд 19:00 цагаас үзэгч түмэндээ өргөн барих гэж байна.
ө
"Ижий энтэй эгч", "Аавыгаа санахаар", “Хөөрхөн тэр минь”, "Дүүгээ санана", “Дорнын бүсгүй” зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай, дуучин түмэндээ хүндлэгдсэн түүний тоглолтын тасалбар хэдийнэ эзэддээ очиж, "Бөхийн өргөө"-ний үндсэн суудал дууссан байна. Тиймээс дуучин маань өнөөдөр нэмэлт суудал засч, цөөхөн тооны тасалбар гаргахаар болжээ.
Энэ талаар дуучин П.Идэржавхлангаас тодрууллаа.
ө
-Тоглолт эхлэхэд хоёрхон хоног дутуу байна. Бэлтгэл хэр хангагдаж байна?
-Тоглолтын бэлтгэл ерөнхийдөө хангагдсаан, сүүлийн хэдэн өдөр амьд хөгжимтэй бэлтгэлдээ орчихсон. Бүх дуугаа амьд хөгжимтэй дуулж, зарим үед үзэгчдийнхээ хүсэлтээр шууд дуулна. Бас хөтлөгч маань үзэгчидтэй хамтран хөтлөж, тоглолтын уур амьсгал тэр чигээрээ амьд халуун дулаан байхаар төлөвлөж байна.
ө
- “Ижий энтэй эгч” тоглолтын онцлого юу байх вэ?
-Бүх л дуучид бие даасан тоглолтон дээрээ өөрийнхөө онцлог, харуулахыг хүссэн зүйлээ үзүүлдэг байх л даа. Үүнтэй адилаар би ч гэсэн өөрийнхөө уран бүтээлийн хэв шинжид нийцсэн зүйлүүдийг үзүүлэхийг зорьж байна. Үзэгчидтэйгээ ойрхон, халуун дулаан уур амьсгалтай тоглолтоор бэлэг барихаар хичээж байна даа. Идэржавхлан гэж хүн юу бодож явдаг, юуг хүсч мөрөөддөг болох, юуг хийж бүтээж байгааг энэ тоглолтноос харж болно.
ө
-Тоглолтонд ямар дуучид урилгаар оролцох вэ?
-Олон чадварлаг хөгжимчидтэй хамтран ажиллаж байна. МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Я.Гэрэлчулуун, Б.Болд, Э.Чулуунчимэг зэрэг уран бүтээлчид миний тоглолтонд ая дууны цэнхэр хадаг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
ө
- Тоглолтын тасалбар нь дууссан учраас нэмэлт суудал засч байгаа гэж сонссон. Хэдэн нэмэлт суудал засч байгаа вэ?
- Тиймээ тоглолтын тасалбар дуусч байна. Бөхийн өргөөний үндсэн суудлын тасалбар дуусчихлаа. Гэтэл хүмүүс маань эгчийгээ үзүүлье, ээжийгээ үзүүлье гээд ойр ойрхон залгаад сандаргаж байна. Тэгээд Бөхийн өргөөний хамт олонтойгоо яриад нэмэлт 300-400 суудал гаргалаа. Одоо үзэх хүмүүс нь өнөөдөр маргаашдаа аваад дуусах байх даа. Ер нь тоглолтын тасалбар дуусна гэдэг чинь үзэгч түмэн дэмжиж байгаа тод илрэл шүү дээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ