Ой хээрийн түймрээс сэргийлэхийг хүсэв

img

Энэ онд хуурайишилт ихтэй байгаа тул ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, иргэд энэ асуудалд анхаарлаа хандлуулахыг хүссэн хэвлэлийн багаа хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Нутгийн удирдлагын танхимд болсон энэхүү хуралд Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга хурандаа Б.Ууганбаяр, Шадар сайдын зөвлөх Н.Учрал нар оролцлоо.

ы

Хурлын эхэнд Шадар сайдын зөвлөх Н.Учрал хэлэхдээ “2015 онд ой хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх, ой хээрийн түймэртэй тэмцэх зарим арга хэмжээний тухай, энэ ажлыг эрчимжүүлэх талаар Улсын Онцгой комиссын дарга, Монгол улсын Шадар сайд албан даалгавар хүргүүлсэн. Тус албан даалгавар нь Улсын онцгой комиссын гишүүдэд тусгайлан хүргэгдсэн даалгавар байсан юм. Тодруулбал, Улсын онцгой комиссын гишүүн БОАЖ-ийн сайд, аймаг нийслэлийн Засаг дарга, аймгуудын онцгой комиссын гишүүд, Батлан хамгаалахын сайд, Хил хамгаалахын Ерөнхий газрын  дарга, ОБЕГ, ЦЕГ-ын даргад хүргүүлсэний дагуу өнөөдөр биелэлт ямар байгаа талаар хуралдсан” хэмээн онцолсон.

й

Улсын онцгой комиссын хуралдаан он гарсаар нэг удаа хуралдлаа. Учир нь сар шинийн дараахан гэнэтийн цочмог хүйтрэл, салхи шуурганаас үүдэн зам даваа боогдох зэргээр байгалийн хүчин зүйлийн нөлөөлөл их гарлаа. Энэ үеэр улсын болон нутгийн чанартай замд түр хугацааг хязгаарлах талаар тушаалууд гаргасан. Мөн Улсын онцгой комиссын дарга он гарсаар хоёр ч удаа Засгийн газрын хуралдаанд хөрөнгө оруулалтын асуудал оруулж, 947.9 сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлүүллээ. Энэ нь өнгөрсөн онд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт геологийн ажилтан харамсалтайгаар амиа алдсан тохиолдлыг эрэн  хайхад зориулсан нисдэг тэрэгний зардалд 81 сая төгрөг. Мөн өнгөрсөн онд Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд аймгуудад гарсан гамшиг болон мал  амьтны гоц халдварт өвчин, орон гэргүй  болсон 32 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр олгох, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдын томилолт, урамшууллын зардал зэрэгт 886.5 сая төгрөгийн хөрөнгөний  асуудлыг шийдвэрлүүлээ.

ы

Өвөл өнтэй сайхан  үргэлжилж хаврын улиралтай золгосон ч цагаан сарын дараах хэдэн өдрийн хүйтэнд дөрвөн хүн осгож амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа. Голын мөс нимгэн байгаагаас болж цөмрөн нэг иргэн амиа алдлаа. Ард иргэд болгоомжгүй байдлаас үүдэн амь насаа алдахаас сэргийлэх, холын замд бэлтгэл сайтай явах хэрэгтэй.

ы

Өнгөрсөн 2014 онд гарсан 181 удаагийн ой хээрийн түймэр  18 аймгийн 101 суманд гарсан. Энэ түймрийн улмаас 12 хүн түлэгдэж, 3 хүн амь насаа алдсан. Энэ жилийн хувьд хуурайшилт ихтэй байна. Он гарсаар ой хээрийн зургаан түймэр гарчихаад байгаа нь олон жилийн дунджаас илүү гарсан тоо. Тодруулбал, Богд уулын Төр хурахын аманд хоёр удаа, Дорнод аймагт, Өвөрхангай, Хэнтий аймгуудад түймэр гарсан байна. Энэ жилийн түймрийг өнгөрсөн онтой харьцуулахад эхэлж байгаа цаг хугацаа,  хамарсан талбайн хувьд ч тэр хуурайшилт өндөр байгааг харуулж байна. Энэ оны эхний түймэр хоёрдугаар сарын 6-нд анх гарлаа. Түймрээс гадна энэ хавар салхины хурд өмнөх жилүүдээс илүү байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Тиймээс иргэд ой хээрийн түймрээс сэргийлэх асуудлыг онцгой анхаарах, төрийн байгууллагууд Улсын онцгой комиссын албан даалгаварыг хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Ой хээрийн түймэр гарч байгаа шалтгаан нөхцлийг судлахад иргэд хаваржаалахдаа бэлчээр өвс ихтэй газрыг сонгодог. Гэтэл хээрийн түймэр  гарахад эд хөрөнгө, амь насаа алдах аюултай нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Учир нь иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдэл, гал цогтой болгоомжгүй харьцсанаас ой хээрийн түймрийн 80 хувь гарч байна гэсэн дүгнэлт гарсан.

ы

Тухайлбал, үнс нурмаа дутуу унтраасан, тамхины ишээ ил хаясан,  бүрэн бус  техниктэй хөдөө гадаа зорчих, аялал жуулчлалын улирлад ил гал түлсэнээс болж, ой хээрийн түймэр гарч байна. Дээр нь бага насны хүүхдүүд гэртээ шүдэнзээр тоглох, гэрийнхээ хажуугийн жалганд өвч шатааж үзэх гээд олон хүчин зүйл нөлөөлж байна. Энэ гуравдугаар сард  хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах магалдлал өндөр байна гэж мэдээглсэн. Тиймээс энэ хавар монголын нийт  иргэд бүгдээрээ анхаарч, хичээгээч ээ. Яагаад гэвэл ой хээрийн түймэр олон хоног гардаг. Хүн хүч  шаардлагатай, цаг хугацаа их зарцуулах зэргээр эдийн засгийн хохирол ихтэй, байгаль экологид хохирол учруулдаг гамшиг юм. Иймд 2015 оны хаврын хэдэн сардаа манай ард иргэд  ой хээрийн түймэр гарахгүй байхад онцгой анхаарч хичээгээд өгөөч гэж хүсч байна. Шахаж шаардах гэсэнгүй зүгээр л иргэн бүр дор дороо хичээгээд хаврын хуурайшилтын цагийг ой хээрийн түймрээс сэргийлэх хэрэгтэй байна” хэмээн мэдээллээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ