"Аргагүй амраг" аялан тоглолт үргэлжилнэ

img

Монгол ардын дуугаа орчин үеийн этник хэв маягаар дуулж үзэгч, сонсогчдын таашаалд нийцсэн уран бүтээлчид бол соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар. Тэд "Юндэн гөөгөө Сийриймаа", "Аргагүй амраг", "Цэнхэрлэн харагдана", "Говийн өндөр", Бор торгон хантааз", "Сүнжидмаа", "Торгоны хээ", "Ширээ нуур" зэрэг ардын сайхан дуунуудаа сэргээн дуулж, өөр өнгө, хэлбэрээр ард түмэндээ өргөн барьж буй билээ.

б

Уран бүтээлчид монгол эх орныхоо өнцөг булан бүрт хүрч, ардын урлагаа сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилготой "Аргагүй амраг" уран бүтээлийн аялан тоглолтоо өнгөрөгч оноос эхлүүлсэн. Тэгвэл энэ онд мөнхүү тоглолт үргэлжлэхээр болжээ.

б

Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд тоглосноор энэ удаагийн "Аргагүй амраг" тоглолтын аяны зам эхэлж, гуравдугаар сарын 7-нд Хархорин суманд, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-нд Арвайхээр хотын үзэгчдэд дуу хуураа өргөж таарах нь ээ. "Аргагүй амраг" цааш аялж, гуравдугаар сарын  9өргөснөөр цааш Архангай аймгийн бүх сумдад хүрч тоглохоор төлөвлөсөн байна.

б

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

рроллдддпк:
авгай нөхрүүдийн дуулдаг дуу биш л юмсан. нууцхан хайруудын тухай шүү дээ
2015-03-04