
Арабын нэгдсэн Эмират АНУ-аас 3.8 тэрбум ам.долларын өртөгтэй дунд тусгалын баллистик пуужин худалдан авахаар болжээ. Мөн дунд тусгалын пуужингаас гадна тийрэлтэт зэвсэглэлд ашиглах олон төрлийн батлан хамгаалахын техниък технологи худалдан авахаар болсон байна. Ажиглагчдын үзэж буйгаар Арабын Нэгдсэн Эмират улс ийнхүү маш их хэмжээний өртөгтэй зэвсэг хэрэгсэл худалдан авч байгаа нь шуугиан дэгдээж байгаа аж. Мөн энэ ондоо ч дахин ийм хэмжээний өртөгтэй зэвсгийн наймаа хийхээр төлөвлөсөн гэнэ.
Тиймээс улсыг зэвсэглэлдээ гэнэт их мөнгө зарцуулж байгаа нь батлан хамгаалах салбартаа хамгийн их зардал төсөвлөдөг улсуудын эхний эгнээнд орох магадлал өндөртэй болжээ.
Арабын алт пуужин болж хувирч байгаа нь эцэстээ юунд хүргэх вэ гэхчилэн олон улсын тоймчид бичиж эхэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ