Дэлхийн шилдэг үзүүлбэрүүд Монголд

img

“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний АСА цирктэй хамтран зохион байгуулж байгаа “Дэлхийн цирк Монголд 2015” олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолт гуравдугаар сарын 23-нд эхлэх гэж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс цуглах, олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчин манай улсад долоон хоног л саатах юм.

f

Тоглолтод БНАСАУ, АНУ,  Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам  зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин оролцоно.

f

Харин тоглолтын тасалбар байрлалаасаа хамааран 15, 20,  30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд маргааш буюу гуравдугаар сарын 9-нөөс эхлэн Монголын үндэсний циркийн тасалбар худалдаалах цэгээр худалдах юм байна.

f

Тоглолтын талаар “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний АСА цирктэй хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Монголын үндэсний АСА циркийн захирал Д.Пүрэвбадам, Монголын үндэсний АСА циркийн найруулагч Ц.Батнайрамдал, “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Эрдэнэ нар оролцлоо.

f

Энэ үеэр Монголын үндэсний АСА циркийн захирал Д.Пүрэвбадам “Олон улсын циркийг монголд авчрах бэлтгэл бүрэн хангагдаж дууслаа. Энэ тоглолтод манай улсын нугараачид, дэлхийн рекордыг эвдсэн шидэх банзнаас үсрэгчид оролцоно. Алиалагч циркийн тоглолтын 60 хувийг нуруун дээрээ үүрч явдаг. Тэгвэл бид энэ удаад АНУ-ын Ласвегас хотоос нэр хүндтэй, чадварлаг алиалагчаар тоглолтоо чимнэ. Мөн Испани улсаас 3 метрийн урттай аварга матарыг авчирч, үзүүлбэр үзүүлнэ” гэв.

f

Н.Эрдэнэ: Тоглолтын нэр адилхан боловч үзүүлбэр нь шинэ, шилдэг

f

Энэ үеэр “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Эрдэнээс дараахь тодруулгыг авлаа.

-“Дэлхийн цирк Монголд” тоглолт өнгөрсөн жил тоглогдож байсан. Тэгвэл энэ удаагийн тоглолт өмнөхөөсөө ямар онцлогтой вэ?

-Магадгүй зарим үзэгчид маань “Дэлхийн цирк Монголд-2015” гэхээр өмнөх жилийн тоглолтой адилхан үзүүлбэл, номертой гэж бодох байх. Гэвч тийм биш. Тоглолтын нэр адилхан боловч үзүүлбэр нь шилдэг, шинэлэг байх болно. Дэлхийн хамгийн чадварлага циркчид энэ удаагийн тоглолтод оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн Циркийн “хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын жүжигчид, циркийн амь эрссэн номеруудын нэг  үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид энэ тоглолтод нэгдэж байгаа.

f

-Үзэгчдэд ямар ямар амьтан тоглолтод оролцох нь сонин байдаг?

-Тэгэлгүй яахав. Энэ удаагийн тоглолтод Литав улсаас сургуультай сармагчингууд, Испани улсаас Африкийн гурван метр урттай аварга матар, мөн ховор үүлдрийн нохойнууд гайхалтай үзүүлбэрээ үзүүлэх болно. Түүнчлэн, илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид хүрэлцэн ирж байгаа.

f

-Тоглолт ямар цагуудад тоглогдох вэ?

-“Дэлхийн цирк Монголд” тоглолт ажлын өдрүүдэд 19.00, амралтын өдрүүдэд 15.00, 19.00 цагт тоглоно.

f

-Таны бодлоор Монголын циркийн хөгжил яг  ямар түвшинд яваа бол?

-Циркийн түвшин өмнө хаана байсан өнөөдөр тэр л газартаа  байгаа. Олон улсын циркчдийн тэмцээн жил бүр тогтмол зохион байгуулагддаг. Эдгээр тэмцээнд  манай  циркчид тогтмол амжилттай оролцож байна.

-Өнгөрсөн жил монголд тоглолтоо хийсэн гадаадын циркчин, жүжигчид  манай орны  циркийн жүжигчдийг магтан  бишрээд явсан. Яагаад гэвэл манай циркчид дэлхийн циркийн рекорд амжилтыг эвдсэн шүү дээ.

k

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

marketing muu bna aa:
chaavaas ter hiitsen taniltsuulgii ni haraad bgaarai, urchiisen uutan deer iim yum hiitsen bi lav uzehgui.
2015-03-05