Улаанбаатарт цас орохгүй 19 хэм хүйтэн

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 24-29 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Төвийн нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Говийн нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ