Өмгөөлөгч Н.Цогт: Бушуухан л гэртээ харих минь гээд уучлал гуйцгаасан

img

Монгол Улсад 35.2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял сонссон “Саусгоби сэндс” компанийн экс захирал Жастин Капла нар Ерөнхийлөгчийн уучлалыг хүртээд нутаг буцлаа. Хоёр жил гаруй үргэлжилсэн уг хэргийн эргэн тойронд өрнөсөн үйл явц Монгол төдийгүй олон улсын анхаарлын төвд байв. Хэргийн мөрдөн байцаалт, шүүх хурлын явц, Ерөнхийлөгчийн уучлал зэрэг цаг үеийн асуудлаар өмгөөлөгч Н.Цогттой ярилцлаа. Тэрээр “Саусгоби сэндс” компанийн санхүүгийн менежер Кристобал Дэвидийн өмгөөлөгчөөр ажилласан бөгөөд шүүгдэгчид Ерөнхийлөгчид хандахад гурвууланг нь төлөөлжээ.




-Ерөнхийлөгч Жастин Капла нарт уучлал үзүүлсэн нь Монгол төдийгүй гадны улсуудын анхааралд байлаа. Одоо ч олон нийтийн ярианы сэдэв хэвээр байна. Шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хувьд юу хэлэх вэ?


-Мэдээж үйлчлүүлэгчдийг маань уучилсанд баяртай байна. Энэ бол анхнаасаа маш их улстөржсөн хэрэг байсан. 2012 оны сонгуулийн өмнөөс эхэлсэн асуудал шүү дээ. Хятадуудад Тавантолгойн нүүрсийг урьдчилж зараад 220 сая ам.доллар авч түүнийгээ тараалаа гэцгээж байсан. Дараа нь “Чалко” компани “Саусгоби сэндс” компа­нийн хувьцааг худалдаж авах гэж байна, Хятадын төрийн өмчит компани манай бүх нүүрсийг авлаа, эзэгнэлээ гээд л Засгийн эрхэнд байсан, сөрөг хүчин аль аль нам нь улстөржсөн. Урд хөрш маань эдийн засгийн хөгжлөө дагаад дэлхий даяар түүхий эд, эрдэс баялаг тэр дундаа нүүрсний найдвартай эх үүсвэрийг хайж байсан. Нэг сонголт нь Монгол Улс байсан. Энэ нь хаа сайгүй байдаг улс гүрний эдийн засгийн шийдэх асуудал. Манайх шатахууны хангамжаа гаднаас авдаг шиг тэд ч том гүрнийхээ хувьд асуудлаа шийдсэн. Уул усаа хамгаалах нь зөв. Гэхдээ нэг хэсэг нь сонгуулийн, зарим нь улс төр, бизнесийн зорилготой. Мэдээж нэг хэсэг нь уул усаа хамгаалсан. Ийм будлиан дунд нэг асуудлыг дээш нь хөөргөөд том болгочихсон нь одоо­гийн Жастин Капла нарын хэрэг. Энэ хэргийг сонгуулиар ялсан, ялагдсан аль аль нам нь ашигласан. Иймд сонгуулийн дараа асуудлыг буцаад сулруулах боломж хэцүү байсан байх. Ямар ч шатны албан тушаалтан асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй болчихсон. Ний нуугүй хэлэхэд авлигатай тэмцэж байна гээд сонгуулийн дараа нэлээд улстөржсөн шүү дээ. Яг ийм үе нь давхцаад төгс хэрэг болж хувирсан. “Төгс шуурга” гээд кино байдаг даа. Бид гаргасан алдаа, дутагдлаа хүлээж сураагүй муу зуршилтай нэрэлхүү улс учраас муйх­раар зүтгүүлээд байсан.



-Одоо бол гадаадын иргэд Монголын хуулийг уландаа гишгэлээ гэж Ерөнхийлөгчийн уучлалыг эсэргүүцэх байр суурь нийгэмд дийлэнх байна?


-Ууч­лал үзүүлэх явдал нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгогдсон бүрэн эрх нь. Шүүхийн шийдвэр хүчинтэй, хүчин төгөлдөр гэж яриад байна. Хүчин төгөлдөр гэдэг бол сүүлд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд орсон тайлбар. Дээд шүүхээр батлагдвал эсвэл давж заалдаагүй бол хүчин төгөлдөр гэж үзнэ гэсэн байдаг. Харин 1992 онд батлагдсан Үндсэн хуульд хүчинтэй, хүчин төгөлдөр гэсэн үг байдаггүй. Зөвхөн уучилна гэсэн ерөнхий заалт байгаа. Одоогийн мөрдөж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар шүүхийн яллах тогтоол уншиж сонсгосноор ялтан болно гэсэн зохицуулалт бий. Үүний дагуу Жастин Капла нарыг Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүхээс тогтоол уншаад ялтан болгоод ачаад явсан. Тэдэнд маргааш нь ч уучлал үзүүлж болно.



-Хүмүүс уучлал хүртэх замаар татвараас зугтах жишиг тогтчих вий гэсэн эмзэглэл ч бас олон нийтэд төрөөд байх шиг байна?


-“Саусгоби сэндс” компани Монгол Улсад 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, ашиггүй хэрнээ 50 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн байгууллага. 1000 гаруй хүнийг өндөр цалинтай ажиллуулаад, мэргэшүүлж өгсөн. Бид өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээч, хүрээд ирээч гэж гадныхныг дуудсан. Нүүрс олборлох лицензийг нь олгосон, байгаль орчныг ингэж хамгаал, хуулийг ин­гэж дагах ёстой гэж хууль батлаад үйл ажиллагаа эрхлэхийг нь зөвшөөрчихөөд одоо болохоор бидний баялгийг буу зэвсэгтэй ирээд дээрэмдчихсэн юм шиг ярьж болохгүй.



-Хэрэгт холбогдогчдыг анх нэлээд их хэмжээний мөнгө угаасан гэж байснаа сүүлд 35 тэрбум болж хувирах шиг болсон?


-Тоо нь их сонин. Анх зургаан их наяд төгрөг угаасан гэсэн дүгнэлт байдаг. Тэр үеийн ханшаар таван тэрбум ам.доллар гэсэн үг. Одоо манай улс 1.5 тэрбум ам.долларын зээл авчихаад сүйд бо­лоод байна шүү дээ. Зургаан их наяд гэдэг нь ганц шинжээчийн дүгнэлт байсан. Хэн ч итгэхийн аргагүй тоо. Дараа нь татварын гурван байцааг­чийг шинжээчээр томи­лон дүгнэлт гаргуулахад 200 сая ам.долларын нөхөн татвар төлөх ёстой болгосон. Бүр сүүлдээ буураад 80 болоод эцэст нь 35 тэрбум төгрөг болж хувирсан. Хэргийг яривал үнэхээр инээдтэй. Ерөнхийлөгч ч хэлж байсан.



-Прокурор Жастин Капла нарыг татварт ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татварт ногдох орлогыг зориуд бууруулсан гэж үзэж байсан. Харин та бүхэн валютын ханшийн зөрүүнээс болсон гэж тайлбарлаж байв уу?


-Компани өнгөрсөн хугацаанд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Тухайн үед ам.доллар 1000, 1200 төгрөг байсан бол өнөөдөр 2000 төгрөгт хүрэх гэж байна. 1000 байгаад 2000 болоход төгрөгөөр илэрхийлэхээр нөгөө байгууллага 400 сая ам.долларын зээлийг төгрөгөөр бүртгэхэд 400 тэрбум төгрөг болж байсан. Өнөөдөр бол төгрөгөөр илэрхийлэхэд 800 орчим тэрбум төгрөг болно. Үүнийг өр өсгөх аргаар татвараас зайлсхийлээ гэж дүгнээд байгаа. Ямар ч санхүүч ойлгоно. Зээлийг өсгөснөөр татвараас зугтдаггүй. Хүү нь өсвөл хасагдах зардал хүү болохоос зээлийн үндсэн хүүгээс хасагддаггүй. Хоёрт, зөвхөн ханшийн зөрүүнээс өссөн. Хэрэв өнөөдөр ханшийн зөрүүнээс өссөнөөр хүмүүсийг шоронд хийдэг бол 1.5 тэмбум ам.доллар оруулж ирсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Сангийн сайд асан Ч.Улаан, Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар яах юм бэ. Тэдний авсан 1.5 сая ам.долларын дүн төгрөгөөр илэрхийлвэл Монголын өрийг зөндөө өсгөсөн болох нь байна. Ийм утгагүй дүгнэлт хийж болохгүй. Олон улсын санхүүгийн стандарт журам, манай улсын Сангийн яамнаас баталсан Нягтлан бодох бүртгэлийн дүрэм, журамд үүнийг маш ойлгомжтойгоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хэрэгжээгүй ханшийн ашиг, алдагдлыг татварт нөлөөлөхгүй бо­лохыг хүлээн зөв­шөөрсөн байдаг юм. Компани түүний дагуу тайлагнасан. Бүх бичиг, баримт нь байдаг. Манайд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, хүн бүхний мэдэх хууль, дүрэм журмыг үл ойшоож улс төрийн зорилгоор ямар нэгэн шалтаг олохын тулд үүнийг ашигласан.



-Бас татварын хэд, хэдэн хуулийг зөрчиж онц их хэмжээний татвараас санаатайгаар зайлсхийсэн болохыг тогтоосон тухай мэдээлж байсан. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?


-Эрүүгийн хуулийн 166.2-т татвараас зориуд, санаатайгаар зайлсхийсэн гэж заасан байдаг. Прокуророос бид зориуд зайлсхийсэн гэдгийг яаж баталсан юм бэ гэхээр шинжээч баталсан гэдэг. Хуулиараа эдийн засгийн шинжээч зориудыг нотлохыг хориглосон. Шинжээч өөрөө ч батлаагүй гэдгээ шүүх хурлын үеэр мэдүүлдэг. Шүүгч үүнийг хүлээн зөвшөөрч байсан. Гэмт хэргийн санаа зорилго тогтоогдоогүй, зориуд гэдэг нь байхгүй бол иргэний журмаар татвар дээр акт бичээд шалгадаг. Энэ бол маш том алдаа байсан. Улсын яллагч үндэслэлтэй, үндэслэлгүй гэдэг монгол үгийг зориуд, санаатай зайлсхийсэн гэж гуйвуулж буруу тайлбарлаад байгаа. Мөн төлчихсөн АМНАТ-ыг танайх авлага дансандаа бүртгэсэн байна гэж гүтгээд төлчихсөн татварыг дахиж авна гэж буруу дүгнэлт гаргасан. Тэр нь тав гаруй тэрбум төгрөг болсон. Дараагийн үндэслэл нь бүр инээдтэй. Шатсан эксковаторыг хүнд зарсан байна гэдэг юм. Эксковатор шатаад компанийн хашаанд хэвтэж байгаа. Гэрчилгээ нь компанийн нэр дээр. Яахав нэг алдаа нь компанийн зүгээс шатсан эксковаторыг акталсан мөрөнд бичихийг алдаж, шилжүүлсэн мөрөнд бичээд санхүүгийн тайландаа тусгасан байгаа юм. Үүнийгээ тэд хүлээн зөвшөөрөөд өөрийн мэдэлд байгааг баримтаар нотолдог. Гэвч манай хуулийнхан “Үгүй, үгийн алдаа. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг, таван жилийн ялтай” гэсэн. Өөр нэг үндэслэл бол Монголын ард түмэнд үзүүлсэн тусламжийн тухай юм. Тусламж үзүүл гэхэд нь хилийн цэргийн байрыг засч өгсөн, прокурорын байгууллагад 4.5 сая төгрөгөөр тоног төхөөрөмж авч өгсөн. Сургуулийн барилгыг зас­вар­ласан. Гэтэл танайх орон нутагт сургууль бэлэглэсэн байна НӨАТ-ын 10 хувь, хилийн цэрэгт байр бэлэглэсний НӨАТ-ын 10 хувь, прокурорт тоног төхөөрөмж бэлэглэсэн гээд бас л НӨАТ-ын 10 хувийг авах ёстой байсан гээд хорих ял өгсөн. Компани тэр 10 хувийг аваад улсад төлнө. Улсын байгууллагаас аваад улсад төлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улсад ямар ч хохирол учруулаагүй, харин хандив өгсний төлөө ял тулгасан. Тэгээд ч бэлэн мөнгөөр хандив өгөхөд НӨАТ суутгах хууль байхгүй.



-Та бүхний үзэж бай­гаа­гаар бол прокурорын шатанд ч болов хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байжээ гэж ойлголоо. Гэ­тэл хэрэг шүүхийн шат хүртэл яваад яллах тогтоол гарчихсан шүү дээ?


-Шүүх шийдсэн бол туйлын үнэн гэсэн үг биш. Үүнд л хамаг асуудал байна. Хэрэв намайг худлаа ярьж байна гэвэл шүүх хурлын бичлэгийг үзээрэй. Прокурор юу хэлэв. Шүүхийн шийдвэр бүр үнэн байдаг уу. Миний дээр ярьсан хэлсэн зүйл бүгд шүүхийн тэмдэглэлд 130 хуудас баримт, CD бичлэгт бүрэн байгаа.



-Олон нийтийн дунд арай өөр ойлголт яваад байна?


-Шүүх хуралд АНУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамныхан гурван өдөр, Элчин сайд өөрөө нэг өдрийн шүүх хуралд суусан. Шүүх хурал дуусахад “Ийм хурал хийчихээд манай хүнийг таван жил хорихоор боллоо” гэж бухимдаж байсан. Миний ярьсан зүйлд эргэлзэж байвал хэргийг шийдсэн шүүх болон ШЕЗ-өөс хүсэлт гаргаад хурлын явцыг үзэж болно.



-Тэгвэл шүүх нөлөөнд автсан гэсэн үг үү?


-Шүүх хурал анх товлогдоход шүүгчид шинжээчийн дүгнэлт болохгүй байна, татварынхнаар шалгуул гээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч татварынхан шалгаа­гүй. Дөрвөн сарын дараа дахин хурал болоход шүүгчид болж байна гээд шийдчихсэн. Эндээс дүгнэлт хийхэд ойлгомжтой гэж бодож байна. Шүүхийг буруутгахаас илүү шүүхийн тогтолцоонд том дохио боллоо гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч, дахин ийм алдааг давтахгүйн тулд яах вэ гэдгийг бодох хэрэгтэй.



-“Саусгоби сэндс” ком­пани 35 тэрбум төгрөгийг төлөх үндэслэлгүй гээд давж заалдсан байна. Зарим хуульчид хэрэг бүхэлдээ шийдвэрлэгдээгүй буюу компани давж заалдаад байхад уучлал үзүүлсэн нь Үндсэн хууль зөрчлөө гэж үзэж байна?


-Иргэний хариуцагч өөрт холбогдсон асуудлаар давж заалдах эрхтэй. Уучлах бол ялтны асуудал. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тодорхой бий. Ялтанд уучлал үзүүлэх тухай гэж. Шүүх шийдвэрлэх ажиллагаанд алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, төрийн уучлал үзүүлэхэд шүүхийн шийдвэр заавал хүчин төгөлдөр байх ёстой гэсэн хуулийн зохицуулалтыг би олж үзээгүй. Хүчин төгөлдөр шийдвэр хүртэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болох бололцоо бий. Хуучин ЗХУ-д цаазаар авхуулсан хүнийг жинхэнэ алуурчин нь олдсоноор цагаатгаж байсан удаатай. Иймд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр биш байхад уучлал үзүүлсэн гэсэн маргаан нь нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүй ухар мөчид мэт санагдаж байна. Хэрэв онол зарчим ярьж байгаа бол шүүх шударга, энэрэнгүй байх зэрэг илүү том зарчмыг үг үсэг хөөсөн процессийн чанартай явуургүй мэтгэлцээнээр үгүйсгэх нь зүйд нийцэхгүй.



-Шүүгдэгчид орчуу­лагчаа нэмэгдүүлэхээр хурлыг хойшлуулсан удаа­тай. Гадаад хү­мүүст хуульзүйн туслалцаа үзүүлж байхад бэрхшээлтай байв уу?


-Хурлын явцад орчуулга муу байсан. Гадаадын иргэдийг авчраад дэлхий нийтийн өмнө шүүж байхдаа ийм хайхрамжгүй алдааг өч төчнөөн гаргачихаад тав, зургаан жилийн хорих ял оноочихно гэж санаагүй. Би өөрөө монгол хүн. Миний, үр хүүхдийн маань нэр төрд хамаатай. 1992 оноос хойш эрхзүйн шинэчлэл хийхээр олон нэртэй хуульчид хөлс хөдөлмөрөө зориулсан. Би тэдний дунд байсны хувьд 25 жилийн дараа тэр хүмүүсийн ажлын үр дүн нь гарч, манай шүүх ямар ч байсан голыг нь олж шийдэх байх, дэлхий нийтийн өмнө үүнийг зарлах сайхан бололцоо гэж бодож байсан. Гэвч хагас дутуу орчуулчихаад, хэргийг шийдсэн болж халтуурдсан. Шүүгдэгчдийн хувьд шударгаар шийдэхийг хоёр жил хүлээх зуур нэгнийх нь өндөр настай аав нь нас барсан, очиж чадаагүй, өөр нэгнийх нь эцэг нь эх нь өвчтэй байдаг. Ларри нь осолд ороод энд хагалгаа хийлгэсэн ч бүрэн эдгээгүй тахир дутуу болсон. Хоёр жил хагас хүлээлээ. Дахиад хүлээхэд Монголын шүүх шударга шийднэ гэвэл худлаа юм байна гээд бушуухан л гэртээ харих минь гээд уучлал гуйцгаасан. Тэднийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Харин ч уучлал үзүүлэхийг дэмжсэн хүн бүр энэрэнгүй байж Монголын нэр төрийг өндөрт өргөсөнд хувьдаа талархаж байна.



-Тэд Ерөнхийлөгчийн уучлалыг хүртээд ямар сэтгэгдэлтэй байв?


-Анх шүүхийн тогтоол сонсгоход дэлхий цөмрөх шиг болсон байх. Уйлаад л, авраач гэж гуйгаад байсан. Хоёр, гурав хоногийн дараа шокноос гарсан. Тухайн үед Өршөөлийн хууль яригдаж байсан ч нэг нам нь өөртөө ашигтайгаар батлах гээд, нөгөө нь эсэргүүцээд байхгүй болчихсон. Тэгээд сар шинийн баяр ч дөхөж байсан. Баярын өмнө уучилдаг юм гээд тэднийг тайвршуулсан. Тэр үед АНУ-ын Элчин сайдын яам, холбогдох байгууллагууд анхаарч эхлэхэд тэд тайвширсан. ШЕЗ-ийнхөн нөхцөл байдлыг судлаад алдаа гарсныг тайлбарласан. Бас уучлал хүсэх боломж, бололцоо ийм байна гэдгийг хэлсэн. Үйлчлүүлэгчид маань баяртай буцацгаасан.



-Шүүх хурлын дараахан тэдэнтэй хотын дарга Э.Бат-Үүл очиж уулзсан. Ямар зорилгоор очсон нь одоо ч бүрхэг байгаа. Та энэ талаар тайлбарлах боломжтой юу?


-Мэдэхгүй юм. Миний хувийн бодлоор прокурорын байгууллага нэр төрөө хамгаалахын тулд өөрсдийнхөө зөв гэж зүтгэж байсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас үнэн зөвийг тодруулахын тулд очиж уулз гэсэн болов уу. Тэр хүн бол хал үзсэн, нэртэй улстөрч шүү дээ. Магадгүй өөрөө ч санаачлагаараа дэмжих гэж очсон байж мэднэ. Тиймээс эр зоригийг нь үнэлж байна. Улс төрийн ямар ч дайралтад өртөж болох байсан. Ядарч явахад нэг хүн ч зөөлөн харцаар харахад ямар сайхан байдгийг ойлгодог учраас очсон болов уу гэж бодсон. Үйлчлүүлэгчид Э.Бат-Үүл даргаас сайхан үг сонслоо, орчуулагчтай очоод эрхийг нь тайлбарлаж чадлаа гэж хэлж байсан. Ямартай ч манай улсад алдаа байна. Ардчилсан хүнлэг нийгэм байгуулахын төлөө зүтгэж байгааг олон улсын өмнө харууллаа.



Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Б.ЭНХЗАЯА


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgl77:
ug ni sur duulian bolgolguigeer tatvariig ni tuluuleed avsan bol asuudal iimdee hurehgui bsan bh, tatvariihan ajlaa sain hiigeegui gej haragdaj bn. er ni turiin ajliig huviin ajil met oilgotson avilgach humuusiin tarij bgaa balag asar ih bn. buh huuli juram, zohitsuulalt ni bgaa bolov ch iimerhuu asuudal bii bolj bna gedeg bol shuud guitsetgeliin aldaa. deer ni unuudur manai prokuror shuuh-iihen mergejil yos zuin huvid yamar dood tuvshind bgaag haruullaa.
2015-03-06
zorig:
ys uman deer ymarch buruugui naad tsogt chin helsen bn sain yn*ch argaguin erhend ochnoon jil huleegeed ymarch ur dungui bolhr gertee harij baival yasanch yahwe gd bichsen bga bizde yana daa shuuhchdig bugdig ni solih htei hudlaa alh barij buruu shiidver gargahaa boli
2015-03-06
ukaa:
arail hargis bn ed nart ingej handaj bga um chin mongol hun ter tysmaa ard tumendee ydarsn amidraltai humuust bol bur hargis handana shuuh tsagdaa daa ylanguya ter erguu prokror bol zugeer zaluu hund ajlaa ug darvaatla hunii zovlond tsadahgui aav ni ymar ih huuhdee huleesen bol doo hoe erguu prokroroo? tanid iim zuil hezeech tohioldhguin bn timuu? *nuud hun chanargui shuuhch
2015-03-06
sanal 1 bna.:
shuuh shudarga baih yostoi tegj chadahgui bga ni mongoliin emgene. daraagiin eeljind ta bidnii hen ch ingej shudarga bus shuuhiin hohirogch bno. hurunguu oruulaad ajillaj bga humuusiig uzen yadaad huuguud bga humuus humursun togoon dotroo amidraarai.
2015-03-06
gem buruutai:
gem buruugaa huleegeed uuchlal guihad ni erunhiilugch buren erhiihee daguu uuchlal uzuulsen bgaa sh d. manaihan dan tuilshirna. eruul uhaantaj bgaachee...
2015-03-06
zochin:
iim sain umguulugchid olon bh htei mongol ylsad getel bas zarim umguulogch nar uilchluulegeese mungu avch umguulj bga hernee hun chanargui bsn bh ni elbeg l bdg ter buu hel yl avah gj bgaag ni medseer bj nuun daragduulj uurinhu har amia bodoj busdin umnu bylduuchildag archaagui umguulogchid buu olshiroosoi gj bodoh um umguulogch gj huniig umguulj hamgaalahig l heldeg bh ternees hoer tald ajildag erguu garuudig heldgui bh!!!!
2015-03-05
zovhin:
elbegdorjig biti haraa erguu min naad hun chin heleh ugtei hisen umtai hun gants elbegee orshool yzuuleed bgn bush ter * prokror shuugch gj heden tsalingin golnuud noloond avtahaas uur hih umgui huuliach medhgui umnuud l engin ard irged ter buu hel gadaadun irgedig helmegduulj bn odoo shorond hichneen mungan shan zaluus bn ted bugd ene shuuh prokeorin erguu shiidverees bolood orj bn shoron duurch bna getel shuuhchid uy hij bna darvaatlaa targalaad l huni zoblongoor bayjaad suuj bn bi huvidaa ter shuugchdees ichij bn!!!
2015-03-05
иргэн:
оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар оюу толгой, таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-03-05
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-03-05
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-03-05
иргэн:
ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-03-05
birjten:
tanii ondor ur chadvar medleg turshlagiig unelj yavdag shuu. ajildaa setgeleesee handaj buruu zuviig yalgaj salgadag tsoohon huulchdiin neg. ooriin unet zuildee unench baih yaruu tod ji*e. amjilt husye
2015-03-05
birjten:
tanii ondor ur chadvar medleg turshlagiig unelj yavdag shuu. ajildaa setgeleesee handaj buruu zuviig yalgaj salgadag tsoohon huulchdiin neg. ooriin unet zuildee unench baih yaruu tod ji*e. amjilt husye
2015-03-05
зочин:
татвараа авах л хэрэгтэй. ийм тийм гэж долигнож ярьж бичихээ болиоч ээ. яс юман дээр төлөх ёстой байсан л юм бол төлөх хэрэгтэй. монголчуудын энэ долигнуур занг гадаадынхан ашиглаж байна.
2015-03-05
zochin:
eronhiilogch zov shiidseen.tatvar tolohgui bol avah oor olon arga baigaa.huuliin gajuudal ymuudaa.tegeed ch yg batalgaatai bish yman deer huniig helmegduuleh n muu.boroo gould shig yg tiim ih ashigtai il tod yman deer sain geree hiij mongoldoo ydahdaa altiig n bankindaa avsan bol.
2015-03-05
zochin:
manai huuliinhan denduu denduu .surgaltand yav sur
2015-03-05
ohduud:
shijgiin yumaaa..............
2015-03-05
hyyhed:
ene heden $ absan bol elbegee ahtaigaa zereg tseej aan huts day nobshiig buud an hiih ch goe shyy pad geed l...
2015-03-05
mongol hun:
argagui l ajlaa meddeg hunii bair suurinaas helsen bna >amjilt husye
2015-03-05
зочин:
та нарыг нэр төрөө хөөцөлдөж хөөрцөглөж явдаг зан дээр чинь хулгайч нар дөрөөлж эх нутгийг минь улсыг минь цөлмөөд тоноод луйвардаад дуусах нээ
2015-03-05
erka:
odoo naad nohoduud chni yg 35 ter bumiig tolj haragdaach muu elbegdorj gej horni tulam mini chi ooroo toloorei ene muu elbegee mongold gai bolj duusdgui nobsh umaa amaaraa angaital yrina oor hiisen um baigaa umuu shuuh tsagdaag ballaj tabilaa olon saihan humuus uheed baihad ene muu gazariin beteg uhehgui um
2015-03-05
zochin:
prokuroruudiig bygdii ni ajlaas hal, zovhon zahialgaar ajilladag, ajlaa medehgyi, uvsiin golduu baliar yumnuud baidag. tseverleh heregtei
2015-03-05
өбөы:
холион бантан
2015-03-05
баяр:
хуцдаг муу хулгайч вэ. мөнгөнд шунааан шуналын тулам өмгөөлөгч байна. тогтоол хүчин төгөлдөр болсон үед л уучилдаг. тэгэхгүй бол энэ малын ярьж байгаагаар мөрдөн байцаалт явагдаж байхад ч болох нь л дээ. өмгөөлөгч нар бол адгийн шуналын тулам, төрийн байгууллагад ажиллах чадваргүй, эсвэл хөөгдсөн, эсвэл тэтгэврийн ийм л новшнууд байдаг нь худлаа биш.
2015-03-05
er hyn:
ene emgeelegch shig hymyys olon boltugai, manaihnii umiig ergen harah hartz haralgan bolood baigaagiin tod ji*e
2015-03-05
zaluu:
ishh iim teneg shuuh baih gej aktalsan traktor s tatvar avna. ogson handivaas nemuu ortogiin alban tatvar avna gej 6 jiliin yal ogood baihdaa yahavdee ichij uhmeer novshnuud nogoo ondor tsalin avaad baisan ni haana baina. ene shuuh procuroriihniig yald tatah heregtei
2015-03-05
zochin:
zuv zuv. . . manai huuli hyanaltiinhan, shalgadag torgodog baiguullagiinhan buruugui bsan ch zaaval buruutai bolgohiin tuldl ajilladag sh de
2015-03-05
zochin:
sejgiin tsaraitai lalruud ve
2015-03-05