
2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн их дээд сургуулийн оюутнуудад сар бүр 70200 төгрөгийн тэтгэмж олгохоор хууль батлагдсан.
Гэвч өнөөдрийг хүртэл оюутнуудын мөнгийг хэрхэн олгох, хэчнээн мянгад нь өгөх эсэх нь шийдэгдээгүй байна. Сургуулиудын хувьд оюутнуудынхаа тоог гаргахаар бичиг баримтын бүртгэлээ явуулж байгаа гэсэн тайлбар өгч байна.
Харин Засгийн газраас уг хуулийг хэрэгжүүлэх журамыг хэлэлцэж батлаагүй байна. Хэрэв журам батлагдаад овутнуудын тоо тодорхой болвол Төрийн сангаас санхүүжилт хийхэд бэлэн гэж байгаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 110 их дээд сургуульд 140 мянга орчим оюутнууд суралцдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд хуулийн төслийг батлахдаа энэ тоонд түшиглэсэн юм.
Тэгэхээр Засгийн газрын хувьд оюутнуудын тэтгэмжийг нэгдүгээр сарын 1-нээс олгохын тулд маргаашийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ