Хуучинсаг Тони Брэкстон
Дуучин Тони Брэкстон дэлхий дахиныг өвөрмөц хоолойгоороо байлдан дагуулсан билээ. Өдгөө уран бүтээлээс илүүтэй хувийн бизнест анхаарах болсон тэрээр АНУ-ын Нивада мужид 2,6 сая ам. доллараар авсан тансаг харшид нөхөр хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Оддын гэр булангаараа Тони Брэкстон гэрээр зочлуулж байна. Түүний гэрээр зорчилсон Ok сэтгүүлийнхэн алдарт одыг хуучинсаг, тохь тухтай байдлыг эрхэмлэгч, байгальд ойр байх дуртай нэгэн гэж дүгнэжээ. Үнэхээр хуучныг санагдуулсан тавилаг, интерьер дизайн нь холливудныхны тансаг харшийг тохижуулдаг компанийх гэжээ.
Б.Ургамал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ