Булган аймаг 1000 морин хуурчтай болно

img

Аймгууд ардын уламжлалт морин хуур хөгжмөө түгээн дэлгэрүүлэх, өвлөн суралцахыг зорилтот ажлыг хийж буй. Завхан аймаг 999 хүүхдэд морин хуурч хөгжмийг зааж, сурган эзэн Чингис хааны нэрэмжит төв талбайд хүртэл эгшиглүүлж байсан. Тэгвэл Булган аймгийнхан 1000 морин хуурчтай болох зорилго тавьжээ.

ы

Морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахаар “Морин хуур” дэд хөтөлбөр хэрэгжүүлж буй тус аймаг 2013 онд наадмынхаа нээлтийн арга хэмжээнд 108, 2014 онд 333 хуурчаар морин хуур тоглуулж байжээ. энэ жил 600, цаашид тоог нь нэмсээр 1000 хуурчийн тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж. “Морин хуур” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхэд 59 сая төгрөг зарцуулахаар болжээ. Үүний 95.7 саяар Улаанбаатар хот дахь “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрээс 435 морин хуур авах гэрээ байгуулсан байна. Мөн морин хуурчийн хувцас хэрэглэл хийлгэж,  багш бэлтгэн, 467 хүүхэд, 201 том хүнд морин хуурын сургалтанд хамруулж байгаа аж.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ