“Хурд”-ын залуус 3000 бүсгүйг баярлуулна

img

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Мартын 8"-ны баярыг тохиолдуулан Монголын рок поп урлагийн амьд домог болсон "Хурд" хамтлаг 3000 бүсгүйг баярлуулахаар болжээ. ө

Тодруулбал, энэ сарын 08-нд буюу маргааш 15.00 цагаас “Улаанбаатар” паласын концертын их танхимд "Инээмсэглэ бүсгүйчүүд" нэртэй амплагед тоглолтоо хийх юм байна.   "Хурд" хамтлагийн хувьд жил бүрийн "Мартын 8"-ны баярыг тохиолдуулан тоглолтоо хийдэг ч өмнө нь 200-300 хүний хүрээнд хийгээд өнгөрдөг байсан бол өнгөрсөн жил 20-н жилийн ойгоо хийсэн гэдэг үүднээс энэ жилийн баяраар 3000 бүсгүйг баярлуулахаар шийджээ.

ө

Тоглолтонд "Зураг шиг бүсгүй", "Хайрын улаан сарнай", "Ханьдаа дуулъя", "Чи минь байгаа болохоор" зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдээ бүх сайхан бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлэн эгшиглүүлэх ажээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ