“Аав” өнөөдөр нээлтээ хийнэ
Драмын урлагийн нүүр царай болсон чадварлаг уран бүтээлч соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл өнөөдөр нээлтээ хийнэ. Тус киноны дүрүүдэд СТА Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Г.Алтангэрэл Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлчид тоглосон байна.
б
“Аав” кинонд охиныхоо жаргал зовлонг хуваалцаж яваа эцэг хүн уужуу ухаан, тэнүүн хайраараа амьдралыг хэрхэн туулж байгаа тухай өгүүлдэг аж. Уран бүтээлчдийн тэр бүр хөндөөд байдаггүй энэхүү бүтээлээр тэд эцэг эхийн хайр, хүн хүнээ хайрлах нь ямар үнэ цэнэтэй зүйл гэдгийг харуулахыг зорьсон байна.
б
Оюутан наснаасаа салаагүй залуу гэнэт л аав болсноо мэднэ. Гэхдээ ганц бие аав! Нялх охиноо ганцаараа өсгөх аавд амьдрал ямар санагдах бол. Тэр дурлахыг хүснэ, найз нөхөдтэйгөө хөгжилдөхийг хүснэ. Харин өнөөдөр аз жаргалтай амьдрах аав охин хоёр амьдралд юу тохиолдох бол...
х
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ