Бүсгүйчүүдэд зориулсан тансаг үдэш болно
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Мартын 8"-ны баярт зориулсан бүсгүйчүүдээ баярлуулах тансаг үдшийг "UP MUSIC” продакшнаас санаачлан зохион байгуулахаар болжээ.
а
Энэ хүрээнд маргааш “Баянгол” ресторанд МУГЖ Т.Ариунаа, Харанга хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн нарын “VIP” цэнгүүн болох юм байна.
а
Энэхүү тансаг үдэшт ердөө 300 хүн оролцох боломжтой бөгөөд урилгаа 160 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой юм. Харин таны урилганд оройн зоог болон бусад амттан, идээ ундаа багтах ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ