
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Өчигдөр намын бүлгүүд хуралдаад уг хуулийг төслийг хэлэлцэж тусгай зөвшөөрөл олгох эсэхийг эцэслэтэл хуучин хуулийн заалтыг мөрдөхийг дэмжсэн.
Мөн Төсвийн байнгын хороо хуралдах бөгөөд
Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ